Конор Макгрегор Хабиб Нурмагомедовтай дахин тулалдах хүсэлтээ илэрхийлжээ
🕔 2018/10/09 11:53
UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов болон ирланд эр Конор Макгрегорын тулаан өнгөрөгч бямба гарагт болж өнгөрсөн билээ.
Дэлхий нийтийн анхаарлыг татсан тэдний тулаан багагүй шуугианаар өндөрлөж Хабиб Нурмагомедов тулаанд ялалт байгуулсан ч дэвжээнээс бууж Конорын багийн хүнийг цохиж гэмтээсэн юм. Үүнээс болж Хабиб аваргын бүс, мөнгөн шагнал болох 2 сая доллараа одоог хүртэл авч чадаагүй байгаа аж.
Тэгвэл ялагдал хүлээсэн Конор Макгрегор өөрийн цахим хуудсаар дамжуулан Хабиб Нурмагомедовтай дахин тулалдах хүсэлтэй буйгаа хоёр ч удаа илэрхийлжээ. Түүний энэ хүсэлтийг холимог тулааны мэргэжилтнүүд шаардлагагүй гэж үзсэн бөгөөд "Хабиб илүү гэдгээ батласан. Тоглолтын үр дүн тодорхой байсан” гэдгийг хэлжээ.
Харин UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт юуны түрүүнд Хабибын асуудлын эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй байгааг мэдэгджээ.
эх сурвалж:undesten.mn
скачать dle 12.0