Дональд Трампын хориг АНУ-д сөргөөр нөлөөлөх үү
БНХАУ-ГҮЙ ХОРИГ
АНУ болон түүний холбоотон орнууд 2014 оноос хойш Крымыг ОХУ-д нэгдсэний дараа Москвад олон хориг арга хэмжээ ногдуулж ирсэн юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн долдугаар сард АНУ-ын Конгресс дайсан гэж тооцсон Иран, Хойд Солонгос, ОХУ-д тавих хоригийг хэрэгжүүлэх зорилгоор хууль баталсан. Гэвч үүндээ Бээжинг хамруулаагүй ажээ. Хэдийгээр БНХАУ зэвсэг үйлдвэрлэх туршлагатай болж байгаа ч ОХУ-аас шинэ орчин үеийн зэвсэг олж авахыг хүссэн хэвээр байна. Ялангуяа байлдааны онгоц, агаарын дайралтаас хамгаалах систем худалдаж авахыг хүсч байгаа юм. Үүнд нь ОХУ эхэндээ дурамжхан байсан ч одоо энэ төрлийн технологийн зэвсгийг БНХАУ-д худалдахад бэлэн байна. БНХАУ-д суугаа "ВВС” агентлагийн сэтгүүлч Стефен МсДонелл Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ыг гаднаас зэвсэг худалдаж авахад нь хөндлөнгөөс оролцсон Вашингтонд хатуухан хариу өгсөн гэжээ. Гэвч Бээжин хариуд нь Вашингтоны зүгээс ямар арга хэмжээг баталж хэрэгжүүлэхээ мэдэгдсэний дараа энэ асуудалд хэр их санаа зовж байгаа нь мэдэгдэнэ гэж хэллээ. Гэхдээ зарим судлаачид энэ хоёр орны хооронд өрнөөд байгаа маргаан АНУ-ын хүсээгүй удаан хугацааны сөрөг дагаварт хүргэнэ гэж урьдчилан таамаглаж байгаа юм.
.
БЭЭЖИН МОСКВА
Вашингтоны тавьсан шинэ хориг нь ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын зарим импортын бараанд өндөр татвар ногдуулах шийдвэр гаргаснаар АНУ, БНХАУ-ын харилцаа муудсан. Ингэснээр тэдний хооронд өрнөөд байгаа худалдааны дайны улмаас хатуухан хохирол хүлээгээд байгаатай давхцаж байна. Энэ талаар "ВВС” агентлагийн гадаад харилцаа, батлан хамгаалах сэдвээр бичдэг сэтгүүлч Жонатан Маркус хэлэхдээ "Энэ шинэ хориг нь БНХАУ-д биш ОХУ-д тавьсан хориг.
Гэхдээ олон улс оронд Вашингтоны үзүүлэх нөлөө, хүчин чадлыг харгалзан үзэж хоригийг эсэргүүцэхээр хоёр орон тохиролцсон. Мөн дэлхийн бусад орны алсыг харсантай төстэйбодлогоо хуваалцаж байгаа ОХУ, БНХАУ-ын хоорондын хамтын ажиллагаанд шинэ хоригоороо цэг тавьж болно гэж тооцоолж байна” гэв. Тэрээр "БНХАУ-ын ОХУ-тай тогтоосон батлан хамгаалахын салбарын хөгжил нь Хятадын зэвсэгт хүчин саяхан Востокт болсон цэргийн үйл ажиллагаагаар баталгаажлаа. Иймээс хориг арга хэмжээ нь Москвагаас зэвсэг худалдан авахыг зогсоохгүй” гэж онцолжээ. Мөн АНУ-ын энэ тоглоомын улмаас Бээжинтэй хийж байгаа худалдааны харилцаанд үүссэн зөрчил нь хурцдаж болно гэв. Хэдийгээр энэ нь Москвад санхүүгийн хүндрэл учруулах, Вашингтонд түвэг удсан хар дансыг бүртгэлийг болиулах арга байлаа ч АНУ ОХУ-ын улс төрийн бодлогод өөрчлөлт хийх гэж хүссэн зорилгодоо хүрч чадахгүй” хэмээн нэмж хэллээ. Жонатан Маркус "Дэлхийн эдийн засгийн эрх мэдлийн тэнцвэр аажмаар өөрчлөгдөж байна. Одоогоор "Дэлхийн эдийн засагт ноёрхож байгаа АНУ-ын тавьсан хориг нь улам суларч байна. Үүний улмаас зарим орон хориг тавих аргаа хэтрүүлэн хэрэглэх нь эдийн засгийн тэнцвэрийн өөрчлөлтийг хурдасгана” гэж найдаж байна гэв. АНУ Хүйтэн дайны үеэр 1950-иад оны дундуур Бээжин, Москвагийн харилцаа холдож хөндийрсөн нь ашигтай байсан. Харин одоо АНУ хүсээгүй ч энэ хоёр орныг ойртож дотносоход тусалж байна. Гэвч үүгээрээ удаан хугацааны турш баримталж ирсэн өөрийн байр сууриа сулруулж байна гэж тэрээр ярьжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин