Хүн амын асуудлаарх салбар хороо хуралдав
🕔 2018/09/12 12:39
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүн амын тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх зорилго бүхий хүн амын асуудлаарх аймгийн салбар хороо 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хуралдлаа. Хурлаар Хүн амын асуудлаарх аймгийн салбар хорооны ажиллах журмын төсөл, төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх 2018-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, дэд хороо байгуулах зэрэг нийт таван асуудал хэлэлцэж дагаж мөрдөх журмын төслөө боловсруулжээ. скачать dle 12.0