Алт олборлож байсан хоёр иргэн шороонд булагдан амиа алджээ

🕔 2018/07/24 15:18

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шарын хөндий гэх газар хувиараа алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдаж амиа алджээ. Тодруулбал тус аймгийн онцгой байдлын газарт 2018 оны долдугаар сарын 19-ны өдрийн 17.36 цагт энэ тухай дуудлага иржээ. Алба хаагчид шороонд дарагдсан иргэдийг татан гаргахад гурван цаг 40 минут зарцуулсан бөгөөд тус сумын оршин суугч 40 настай А, Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 53 настай Д нарыг татан гаргасан байна. Харамсалтай нь тэд сумын эмнэлэгт хүргэгдэх замдаа нас бас баржээ.

Эх сурвалжийн мэдээлснээр алт олборлосон тус газар нь өмнө нь  олборлолт явуулсныхаа дараа нөхөн сэргээлт хийгээгүй байсан тул хөрсний нуралт үүссэн байх магадлалтай гэнэ.

Bataar.mn
скачать dle 12.0

Санал болгох