УЛААНБААТАР-ДАРХАН-АЛТАНБУЛАГ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД ИХ ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТ ХИЙНЭ
-Дарханы зам засварын санхүүжилт шийдэгдлээ-
Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөл 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталжээ.
Энэ зээлээр шинэчлэх 311 км зам нь худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзжээ.
Манай улсын авто замын өнөөгийн сүлжээ 48,538 километр. Гэвч 13 хувь нь л хатуу хучилттай. "Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-өөр Монгол Улсыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Оросын Холбооны Улстай холбосон авто замын нэн чухал коридорын хэсэг болох Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замд их засвар шинэчлэлт хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах юм.
"Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд удааширч, 2011 онд 17.3 хувь байсан дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2017 онд 5.1 хувь болон буурсан.” хэмээн АХБ-ны Зүүн Азийн газрын Тээвэр, харилцаа холбооны хэлтсийн дарга Сужата Гупта хэлээд, "Аюулгүй, найдвартай авто замын сүлжээ худалдаа, аялал жуулчлалыг дэмжин, эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлснээр эдийн засгийн хэтийн төлөвт эерэгээр нөлөөлөх юм” гэжээ.
Авто замд замын тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашлага, мэдээлэх самбарууд байршуулснаар замын аюулгүй байдал сайжирна.
Монгол Улс дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалтаа зөвхөн бүтээн байгуулалт төдийгүй засвар арчлалт, их засвар шинэчлэлт рүү чиглүүлэхийн чухлыг, мөн дотоод, гадаадын зах зээлд гарах боломж бололцоог сайжруулах бүс нутгийн интеграцийг бэхжүүлэхийн ач холбогдлыг АХБ-ны Зүүн Азийн газрын Тээврийн ахлах мэргэжилтэн Масахиро Нишимура онцолсон байна.
Энэ нь эдийн засгийн цаашдын төлөв, ялангуяа ажлын байр, худалдаа, холбоонд сөргөөр нөлөөлдөг. АХБ-наас олгох зээл болон техникийн туслалцааны хүрээнд авто замын үндсэн хөрөнгийн менежментийг сайжруулна. Мөн замын засвар арчлалт, их засварт хөрөнгө оруулснаар ажлын байрбий болгож, зах зээлийг ойртуулж, замын аюулгүй байдлыг сайжруулахын зэрэгцээ эмнэлэг, сургууль зэрэг төрийн үйлчилгээ иргэдэд илүү хүртээмжтэй болно.
Төслийн хүрээнд авто замд замын тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашлага, мэдээлэх самбарууд байршуулснаар замын аюулгүй байдал сайжирна. Мөн авто замд аюулгүй байдлын хараат бус аудит хийнэ.
Эх сурвалж: ЗТХЯ