Путин дэлхийн гуравдугаар дайны тухай юу гэж хэлэв

🕔 2018/06/08 10:40

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр төвийн телевизийн суваг, радиостанцуудын шууд нэвтрүүлгээр иргэдтэйгээ 16 дахь удаагаа ярилцав. Тус орны оршин суугчид бензиний үнэ, гадаад бодлого, анагаах ухаан, боловсролын асуудлыг сонирхож байлаа.Путинд хандаж 2 сая гаруй асуулт тавьсан байна. Бүх асуултад дүн шинжилгээ хийж, нягтлан боловсруулна гэж ерөнхийлөгч Оросын иргэдэд батлан илэрхийлжээ.

Владимир Путин ийнхүү шууд ярилцах үеэрээ, дэлхийн гуравдугаар дайн гарах магадлалын тухай асуултад хариулжээ.

"Гуравдугаар дайныг ямар хэрэгслээр хийхийгби мэдэхгүй юм. Гэхдээ дөрөвдүгээр дайныгчулуу,модоорхийх болов уу” гэж Путин хэлсэн байна. Дэлхийн гуравдугаар дайн гарвал, соёл иргэншлийн төгсгөл болж мэднэ гэдгийг ойлгох нь нэн чухал гэж тэр тодруулан тайлбарлажээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Ойрхи Дорнодын гээд бүс нутгийн мөргөлдөөнүүд болж байгаа. Гэхдээ дэлхийн нийтийн шинжтэй мөргөлдөөн гараагүй гэж Путин нэмж хэлсэн байна.

"Харилцан бие биеэ устгана гэсэн айдас хүйтэс нь бодлогогүй үйлдэл хийхээс улсгүрнүүдийг тогтоон барьж байгаа юм" гэж ерөнхийлөгч мэдэгджээ. Өнөөдрийн бодит байдалд нийцсэн хамтын ажиллагааны соёлтой хэлбэрүүдийг эрж хайх хэрэгтэй гэж Путин бас мэдэгдсэн байна.

С.Инда

скачать dle 12.0

Санал болгох