​Дархан-Уул аймгийн хэмжээнд хаврын тариалалт 58,6 хувьтай явагдаж байна

🕔 2018/05/30 11:29

​Дархан-Уул аймгийн хэмжээнд хаврын тариалалт 58,6 хувьтай явагдаж байна

 

Улс орон даяар хаврын тариалалт үргэлжилж байна. Манай аймгийн тухайд нийт 22 мянган га-д үр тариа, төмс хүнсний ногоо, тосны ургамал тариалж байна. Энэ онд аймгийн хэмжээнд 15 мянган га-д үр тариа, 896 га-д төмс, 1547 га-д хүнсний ногоо, 4500 га-д тосны ургамал гээд нийтдээ 22277 га-д тариалалт хийж байна. Хаврын тариалалт 5 дугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн. Одоогийн байдлаар 58,6 хувьтай явагдаж байгаа талаар Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Энэ жилийн хаврын тариалалтад нийтдээ 1,1 мянган тонн буудайн үр, 408 тонн бордоо шаардагдах тооцоо гарчээ. Тариалангийн ажлыг технологийн хувьд хугацаанд нь чанартай гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн хүндрэлийн бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30 хувь, шатахууныг 50 хувь, бордоо ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр иргэд, ААНБ-уудад олгож байгаа ажээ.
скачать dle 12.0

Санал болгох