Спортлог Дарханчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын 6,7,8, Малчин багийн иргэдийн дунд спортын 4-н төрлийн тэмцээн явагдаж байна
🕔 2018/05/22 09:40
Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар "Спортлог Дарханчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн ардчилал монголын оюутны холбоотой хамтран хуучин Дарханы иргэдийн дунд спортын тэмцээнийг шат дараатайгаар явуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 6-н багийн дунд явуулсан бол өнөөдөр /2018.05.19/ Дархан сумын 6,7,8, Малчин багийн иргэдийн дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гээд нийт 4-н төрлийн спортын тэмцээнийг явуулж байна. Тэмцээн сагсан бөмбөг, шатрын тэмцээнээр эхэлсэн бөгөөд маргааш гар бөмбөг, ширээний теннисийн тэмцээнээр үргэлжлэн явагдаж дүнгээ гаргах юм байна. Аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа энэхүү спортын өдөрлөг удахгүй шинэ Дарханы багуудад үргэлжлэн явагдана. скачать dle 12.0