ОРОСЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БОЛОН ОРОС ЯЛНАЧУУД

🕔 2018/05/12 16:59

-
Хаа газарт орос ялначууд төрхийн хүмүүс нь ихсээд, эрүүлээр бодож эргэцүүлдэг нь цөөдөхөөр гадны зөв яваа улс орнууд аль оюун ухаантай, зохицох чадвартайг нь татаад авчихдаг юм шиг байдаг. 
-
Харин ялначууд нь өөрсдийнхөө өнөө гайхам шидэт тэнгэрлэг эх оронч хар шороотой хөрсөн дээрээ үлдээд бүтээж гийгүүлсэн ч юмгүй, архидал, бүтэлгүйтэл, уруутал, доройтолтойгоо үлдэж, тэрүүндээ өөрсдийг нь орхисон болон олигтойг нь татсан гадны улс орнуудыг буруутган харааж зүхэж цамнасаар үлддэг нэг зүй тогтол байгаад байдгийг арай илүү олон ном уншсан, аливаа юмыг арай илүү үнэнд ойр, бодитой хардаг цөөн хэд нь ажиглачихсан байдаг юм билээ...
-
Доор Д. Баярхүүгийн Баабар сайтдаа нийтэлсэн орчуулга нийтлэлийн хэсгээс оруулав. Эх сурвалжийн линк нь энэ: http://baabar.mn/…/delkhiin-iii-dain-ch-gekh-shig-mun-ikh-s… 
-
Цэргийн зардлаар нь ч харьцуулалт хийж болно. www.sipri.org/2 May 2018 сайтад Global military spending remains high at $1.7 trillion гэсэн гарчигтай нийтлэлд байна. 
-
2017 оны байдлаар дэлхийд цэргийн зардлаар хошуучилдаг улсуудыг зарцуулсан мөнгөн дүнтэй нь гаргахад эхний байрт АНУ (610 тэрбум ам.доллар), хоёрт Хятад (228 тэрбум), гуравт Саудын Араб (69.4 тэрбум), дөрөвт Орос (66.3 тэрбум), тавд Энэтхэг (63.9 тэрбум) гэж жагсжээ. НАТО-гийн цэргийн нийт зардал нь 900 тэрбум доллар юм байна.
-
Зөвлөлт Холбоот Улсыг сэргээх гэсэн, Зөвлөлтийн авир төрх, зангарагаар ажиллах гэсэн болгон нь Орост гай авчирдаг. Өөрийнхөө иргэдийг ч, харийн иргэдийг ч байнга зовоож, бэрхшээл зовлонд унагадаг, шинжлэх ухаан, бизнес, урлаг соёлыг ч мөрт нь орхидоггүй.
-
Элдэв хяналт хориг, арын хаалга, авилга бий болгодог. Оросын системийн үндсэн үүрэг нь голын усны урсгалыг эргүүлэх...
-
Эрх чөлөө, интернэт, хүний эрх, хувийн сонголттой нь тэмцдэг…
-
Наталья Гранина гэх сэтгүүлчийн тэмдэглэлээс сөхье. ЗХУ тарснаас хойш Орос нь 1.5 сая иргэнээ гадаадад албан ёсоор цагаачлуулсны бараг ихэнх нь сэхээтнүүд. 
-
Тэдний ихэнх нь Герман, Израиль, АНУ-ыг зорьсон аж. Тэдний ихэнх нь очсон орондоо онц эрэлт хэрэгцээтэй, чухал салбарт нь оюунаа зориулсан эрдэмтэд гэнэ.
-
Оросоос цагаачлагчдын 40 хувь нь Өрнөд Европыг, 30 нь АНУ, Канадыг сонгодог, цэрэг-аж үйлдвэрийн хамслаас явсан эрдэмтэнд ажлын байр найдвартай...
-
2018-05-12

скачать dle 12.0

Санал болгох