ОУ-ын парламентын холбоо С.Зоригийн хэргийг үйлдсэн гэх этгээдүүдэд дарамт шахалт үзүүлсэн байх магадлалтай гэж үзжээ

🕔 2018/03/30 15:38

ОУ-ын парламентын холбоо С.Зоригийн хэргийг үйлдсэн гэх этгээдүүдэд дарамт шахалт үзүүлсэн байх магадлалтай гэж үзжээ

 

Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, ардчилалын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн мөрдөн шалгах, шүүх ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьж, дүгнэлт гаргажээ.
Тус холбооны хүний эрхийн холбооны ерөнхийлөгч хатагтай Фавзиа Күүфи Монгол улсад ажиллах явцдаа "Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт найдаж байлаа. Түүний хэргийн талаарх мэдээллийг олох, баримт материалтай танилцахад хүндрэлтэй байсан” гэж хэлсэн байна.
С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг анх 2000 онд Олон улсын парламентын холбоонд ирсэн бөгөөд түүнээс хойш тус холбооныхон Монголд гурван удаа ирж ажилласан ажээ. Тус холбооныхон хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард манай улсад ирж ажиллахдаа С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг Монголын шүүх, хууль хүчний байгууллага хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж, судалсан талаараа тайлан гаргаж, дүгнэлтийг нь Монголын зохих байгууллагуудад илгээсэн байна. Гэвч энэхүү мэдээлэл олон нийтэд өнөөг хүртэл ил болоогүйн зэрэгцээ холбогдох байгууллагууд уг дүгнэлтийг олон түмэнд мэдээлхээс зайлсхийж, нууцалж байгаа гэнэ.
Учир нь тэрхүү дүгнэлтэд С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн байдал нь тун эргэлзээтэй бөгөөд тагнуулын байгууллага яллагдагч гурван этгээдийг гүтгэн, дарамт шахалт үзүүлсний улмаас тэд хэргийг хуурамчаар хүлээсэн байх магадлалтай гэсэн байна. Мөн хэргийн явцад гарсан сүүлийн үеийн ахиц, өөрчлөлт нь жинхэнэ гэмт хэрэгтэн, захиалагчийг нуун дарагдуулах зорилгоор хийгдсэн байх талтай гэдгийг тэд онцолжээ. Түүгээр ч зогсохгүй, хэргийн талаар сонирхсон аливаа этгээдийг айлган сүрдүүлж, дарамталж байсныг олж тогтоосон байна.

 

скачать dle 12.0

Санал болгох