2050 он гэхэд дэлхийн ихэнх хүн усны хомсдолд орж болзошгүй

🕔 2018/03/26 14:51

2050 он гэхэд дэлхийн ихэнх хүн усны хомсдолд орж болзошгүй

 

2050 он гэхэд таван тэрбум гаруй хүн усны хомсдолд орж болзошгүй байна.

Энэ талаар НҮБ-ын мэдэгдсэнээр уур амьсгалын өөрчлөлт, усны эрэлтийн нэмэгдэл, усны эх сурвалжийн бохирдол, дэлхийн цэвэр усны байдал зэрэг нь үүний гол шалтгаан болно гэжээ.

Усны хомсдолд хөгжиж буй орнууд илүүтэй өртөнө гэж үзэж байгаа. Мөн уур амьсгалын өөрчлөлт усан хангамжинд нэмэлт дарамт болох төлөвтэй байгаа.

Цаг уурын өөрчлөлт чийглэг газрыг улам чийгшүүлж, хуурай газрыг улам хуурайшуулах болно гэж НҮБ-ын гаргасан тайланд дурджээ. 2030 он гэхэд усны хэрэгцээ хангамжаасаа 40 хувиар давж, дэлхийн хүн амын бараг тэн хагас нь усны гачигдалд орох тооцоо гарсныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн мэдэгдсэн.

Тэрээр Европын орнуудад ажиллахдаа усны салбарын хүмүүстэй уулзжээ. Энэ үеэр усны замбараагүй хэрэглээнд илүү сайн хяналт тавих туйлын шаардлагатай буйг анхааруулсан.

Цааш нь ноён Бан Ги Мүн "Дэлхийн бүх улс орны бүх салбарт усыг хайр гамгүй, замбараагүй ашиглаж байна. Энэ нь бүгд усыг хэрхэн хэмнэлттэй, үр ашигтайгаар ашиглах арга замыг олоход хамтарч ажиллах ёстой гэсэн үг. Бизнесийн салбарынхан, хувь хүн бүгдээрээ хүчин чармайлт гаргахгүй бол Засгийн газрууд дангаараа асуудлыг шийдэж чадахгүй” гэжээ.

Хөдөө аж ахуйн салбарынхан хамгийн их ус хэрэглэгч байгааг тэрээр сануулаад, дэвшилтэт технологи ашиглан "дусал усаар илүү их үр тариа” гэсэн уриан дор ажиллах хэрэгтэй гэсэн байна.

скачать dle 12.0

Санал болгох