ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР 11 ХҮН ШАГНУУЛЛАА
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 24 дүгээр дугаар зарлигийн дагуу 11 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагналаа.
Монгол Цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Казах түмний Наурызын баярын өдрийг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Дархан сумын 14 дүгээр багийн ахмад настан С.Дамбадаржаа, Алтан гадас одонгоор АШУҮИСургуулийн дотуур байрны жижүүр Х.Оюунчимэг, Дархан дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн засварчин Ш.Төмөрбаатар, Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал, Цэргийн гавьяаны одонгоор Дархан сумын 1 дүгээр багийн ахмад настан Б.Самдан, Хөдөлмөрийн хүндэт медалиар Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК-ий хийн огтлогч Ө.Доржсүрэн, Дархан сумын 9 дүгээр багийн өндөр настан М.Дуламсүрэн, Дархан сумын 15 дугаар багийн өндөр настан С.Ирина, МСҮТөвийн багш Я.Оюунсүрэн, ДДЦСтанц ТӨХК-ийн гагнуурчин Ш.Сүхбаатар, МСҮТөвийн арга зүйч Б.Цогзолмаа нарын 11 хүн төрийн одон медалиар энгэрээ мялаалаа.
Дархан-Уул аймгийн Төр захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст аймгийн ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Жаргалсайхан, Г.Эрдэнэсүх нар шагналыг нь өчигдөр гардуулжээ.

Л.Отгонбаатар