ГҮЙЛТИЙН ЦАНЫН СПОРТЫН 2018 ОНЫ УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

🕔 2018/03/12 07:57
 ГҮЙЛТИЙН ЦАНЫН СПОРТЫН 2018 ОНЫ УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гүйлтийн цанын насанд хүрэгчдийнМонголУлсын аварга шалгаруулах тэмцээнэнэсарын 8-11-нд Төв аймгийн Жаргалант сумандболж шилгүүдээ тодрууллаа.

Тэмцээнийг Монголын цанын холбоо болон Жаргалант сум хамтран зохион байгуулж"Хилчин”, "Алдар” спорт хороо, Төв, Хэнтий, Дархан, Хөвсгөл, Дорнод зэрэг 12 байгууллагын 100 гаруй цаначидхурд, хүчээ соринөрсөлдлөө. "Пёнчан 2018” өвлийн XXIII олимпийн наадамд оролцсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг болон үндэсний шигшээ багийн шилдэг тамирчид оролцож,угтэмцээнийгтунөрсөлдөөнтэй болгосон төдийгүйзалуу тамирчдадур чадвараа харуулж, төрөл бүрд ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн байна.



УАШТ-ий дүнг танилцуулахад:Эрэгтэй 10км (тэших техник)1-р байр Б.Ачбадрах ("Хилчин” спорт хороо),2-р байр С.Дүүрэнбаяр ("Алдар” спорт хороо),3-р байр О.Гантулга ("Алдар” спорт хороо)

Эмэгтэй 5 км-т:1-р байр Э.Ариунтунгалаг ("Алдар” спорт хороо),2-р байр А.Энхтуул ("Алдар” спор хороо),3-р байр Э.Ариунзул (Хэнтий аймаг)

Эмэгтэй спринт зайн уралдаанд:1-р байр А.Энхтуул,2-р байр Д.Оюунчимэг,3-р байр Э.Ариунтунгалаг

Эрэгтэй спринт зайн уралдаанд:1-р байр С.Дүүрэнбаяр,2-р байр Б.Ачбадрах, 3-р байр О.Гантулга

Эмэгтэй 10км-т:(сонгомол техник, бөөн гараа)1-р байранд ОУХМ А.Энхтуул,2-р байранд СМ Д.Оюунчимэг,3-р байранд ОУХМ Э.Ариунтунгалаг

Эрэгтэй 15км-т:(сонгомол техник, бөөн гараа)1-р байранд ОУХМ С.Дүүрэнбаяр,2-р байранд ОУХМ Б.Ачбадрах,3-р байранд ОУХМ О.Гантулга нартус тус шалгарлаа.

Д.Өлзий


скачать dle 12.0

Санал болгох