Иргэд төрийн үйлчилгээг авахын тулд авлига өгдөг
Өнөөдөр (2018.03.06) АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тус зөвлөлийн дарга Г.Баасан хэлэхдээ "Монгол улсын улс төрийн намууд, хуулийн байгууллагууд, УИХ-ын гишүүд, төр захиргааны байгууллагууд, төрийн үйлчилгээ, уул уурхайн салбар, газрын алба, гааль, татвар, тендэр, худалдан авах газар авлигад асар их авсан байна. Авлигын эсрэг хууль, авлигын эсрэг авах арга хэмжээ тодорхой бус, ойлгомжгүй зөрчилтэй буюу нэг нэгнээ үгүйсгэсэн байдалтай байна. Монгол улс системийн буюу төрийн өндөр албан тушаалтнуудын авлигад бүрэн идэгдсэн байна” гэсэн юм. Тиймээс Авлигатай тэмцэх газарыг "Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг мөрдөн шалгаж, буруутнуудад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж онцолсон юм.
Ази Номхон далайн бүсийн 900 сая хүн "Транспарэнси интернэшнл” байгууллагаас "төрийн байгууллагаас үйлчилгээ авахын тулд авлига өгдөг үү” гэсэн явуулсан судалгааны асуултад хариулсан байна. Авлигын төсөөллийн индексийн судалгааг анх 1996 онд 50 орныг хамруулан хийж эхэлсэн бол энэ удаа 176 орны иргэд хамрагджээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 900 хүн тутмын нэг нь эрүүл мэнд, боловсрол, шүүх цагдаа, аливаа зөвшөөрөл авах, улсын сургууль, эмнэлэгт авлига өгсөн гэж мэдэгдсэн байна.
Б.Саруул