Сумдад өвс тэжээл хүргэж эхлэв

🕔 2016/02/16 10:56

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяраас өвөлжилт хэр байгаа талаар асууж тодрууллаа. "Аймгийн хэмжээнд одоогоор хүйтний эрч чангараагүй ч цасны зузаан 13 см орчим байна.

Энэ жил бид Засгийн газраас үүрэг даалгавар өгсөний дагуу зунаас эхлэн иргэд, албан байгууллагад  өвөлжилтийн бэлтгэлийг эрт хангах даалгавар өгч ажилласан. Малчид өөрсдөө өвс, тэжээлээ бэлтгэсэн. Сум орон нутаг, аймгийн хэмжээнд нөөц бүрдүүлэх талаар Засгийн газрын тогтоолын дагуу нөөцөө 100  хувь бүрдүүлсэн. Өнгөрсөн зун аймгийн нийт нутаг гандуу байсан учраас өвс, тэжээл бэлтгэхэд багагүй хүндэрсэн. Иймд хөрш зэргэлдээ аймаг, ойн сан бүхий газруудаас өвс хадаж нөөцөлсөн. Энэ жил Дарханд 704 мянган толгой мал өвөлжиж байгаагийн зарим малчид маань хөрш зэргэлдээ аймаг руу отроор явсан. Энэ бүх тоо баримтыг бид аймгийнхаа ОБГ-т хуралдаад, хаана, хэн хэдэн малтай, хэнд ямар тусламж хэрэгтэй байгааг хэлэлцлээ. Өвс хэдийгээр дутмаг байгаа ч энэ асуудлыг Улсын онцгой комисст, Дархан-Уул аймагт байгаа улсын нөөцийн салбарт хүсэлт тавьсан.

Аймгийн Онцгой комиссын хурлаар Засгийн газрын 480 дугаар тогтоолын дагуу 572,1 тн өвсийг сумдад хуваарилах шийдвэр гаргаж Улсын Онцгой Комисст хүсэлт хүргүүлж шийдвэр гаргуулж 572 тонн өвсний 40 хувь болох 234 тонн буюу 11700 боодол  өвсийг сумдад урьдчилсан байдлаар олгох ажил эхлэсэн” гэв.

Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох