СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫГ БҮРТГЭХ БАЙРШЛУУД

🕔 2018/03/03 13:20

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫГ БҮРТГЭХ БАЙРШЛУУД

 

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд жил бүр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгдөг. Энэ жилийн тухайд гуравдугаар сарын 5,6,7-ны өдрүүдэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл явагдах юм байна.

Бүртгэлийг байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм.

Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.  Үүнд:
 

  1. 18 наснаас дээш 39 наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/
  2. Ял шийтгэл эдэлж байгаагүй иргэн
  3. БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн
  4. Хилийн хориг тавиулсан этгээд биш байх
  5. Мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д 5 жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэн
 

Бүрдүүлэх бичиг баримт:
 

  • Иргэний үнэмлэх, гадаад паспорт хуулбарын хамт
  • 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй )
  • СХТТШ-ын бүртгэлийн хураамж 24 ам доллар.


 
скачать dle 12.0

Санал болгох