Шуурхай хурал 84.5 хувийн ирцтэй хуралдав

🕔 2018/02/28 14:55

Шуурхай хурал 84.5 хувийн ирцтэй хуралдав

 

Аймгийн удирдлагууд долоо хоног бүрийн даваа гарагийн 08.30 минутад өглөөний шуурхай хийдэг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр /2018.02.26/ аймгийн удирдлагууд 84.5 хувийн ирцтэй хуралдаж өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа тайлагнаж энэ долоо хоногт хийх ажлаа танилцууллаа. Хурлаар бүхий л төрийн байгууллагын ажилтан албан хаагчид болон удирдлагууд гаргаж байгаа бичгүүдээ хянах, хэлтсийн дарга нар хоорондын уялдаа холбоо сайжруулж нягт хамтран ажиллах, шат шатандаа харилцан мэдээллээ солилцох, төсөл хөтөлбөрүүдээ зарлах, энэ долоо хоногт хүйтний эрч чангарах учраас нөөцийн өвсний судалгаа гаргах, хийж байгаа ажлаа хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд ил тод нээлттэйгээр мэдээлж байх үүрэг даалгаврыг өглөө. 
скачать dle 12.0

Санал болгох