Маргааш өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна

🕔 2018/02/27 17:33

Маргааш өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна

 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч , нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 27-ны 20 цагаас 02-р дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж  секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө хүйтэрч 12-14 хэм хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 29-нөөс 03 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3 дугаар сарын 1-нд Алтай, Хангайн уулсаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи 3 дугаар сарын 2, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 3-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15  хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


скачать dle 12.0

Санал болгох