Иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах нь манай гол зорилго

🕔 2016/02/12 10:26

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн Д.Оюунчимэг даргатай "Эрдэнэт зөгий хоршоо” "Улсын тэргүүний фермер”-ээр шалгарав. Шагналыг аймгийн ХХААГ-ын дарга Ц.Энхжаргал тэргүүтэй ажлын хэсэг очиж гардууллаа.

"Эрдэнэт зөгий хоршоо” нь 2010 онд анх есөн гишүүнтэй байгуулагджээ. Тус хоршоог үүсгэн байгуулагч Д.Оюунчимэг нь зөгийн аж ахуйн салбарт тасралтгүй 39 дахь жил ажиллаж 24 гишүүн, 90 бүл зөгийтэй болж өргөжсөн байна. Эднийх жилд дунджаар 2000-3000 хүртэл кг зөгийн бал, хоёр тн хүртэл жимс жимсгэнэ хураан авч зах зээлд нийлүүлж иржээ. Зөгийн бүтээгдэхүүний сав баглаа болон эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллах үүднээс хоршооны болон сумын бусад зөгийчдийн хэрэгцээнд ашиглахаар ариутгах болон бал савлах төхөөрөмжийг ашиглаж хүн амын хүнсний хэрэгцээнд экологийн цэвэр бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Тэрээр сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 1130 эх зөгий гаргаж үүнээс 240 хээлтэй зөгий үржүүлж сумын зөгий аж ахуй эрхлэгчдийг эх зөгийгөөр хангажээ. "Бид иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьж түүнийгээ амжилттай хэрэгжүүлж энэ шагналын эзэн болсондоо баяртай байна” гэж хоршооны дарга Д.Оюунчимэг ярилаа.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох