СКИАТЛОНЫ 30 КМ-Т НОРВЕГИЧҮҮД НОЁРХОВ
🕔 2018/02/12 07:38
ПЁНЧАН. /Ёнхап/. Өнөөдөр Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпийн XXIII наадмын эрэгтэйчүүдийн 30 км-ийн скиатлоны төрөлд Норвегийн тамирчин Симен Хегстад Крюгер алтан медаль хүртлээ.
"Ёнхап” агентлагийн мэдээлснээр, 24 настай С.Х.Крюгер 30 км замыг 1 цаг, 16 минут, 20 секундэд туулсан байна. Энэ төрлийн мөнгө болон хүрэл медалийн эзнээр түүний нутаг нэгтнүүд тодорчээ. Тодруулбал, энэ төрлийн мөнгөн медалийг Норвегийн тамирчин Мартин Жонсруд Сундби хүртсэн бол хүрэл медалийг Ханс Кристер Холунд хүртжээ.
Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 30 км-ийн скиатлоны төрөлд тамирчид гараанаас нэгэн зэрэг гардаг бөгөөд эхний 15 км-т сонгодог хэлбэрээр, үлдсэн 15 км-т цана, таяг, гутлаа солин чөлөөт хэлбэрээр уралдаж барианд ордог аж.

Г.Доржханд
montsame