Монгол дээлээ зөв өмсч хэвшицгээе

🕔 2018/02/09 10:44
 
 
Монголчууд бидний өвөг дээдэс монгол дээлээ өмсөхдөө маш гүн гүнзгий утга агуулга, ёс горимтой байжээ.Монгол дээлээ өмсөөд зах заамаа бүрэн товчилдог нь ихээхэн утга учиртай. Элэг бүтэн байхыг бэлгэдэж "Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан" байхыг ерөөдөг. Түүнчлэн монгол айл өрхийн эр, эм хоёр салж сарнихгүй, үр хүүхэд өнчрөхгүй" байхыг бэлгэдэж хэрэгжүүлдэг, уламжлалт ёс горимтой байжээ. Монголчууд монгол дээлээрээ бахархан дээлтэй жагсаал хийж байгаа нь ёс соёлоо мэдэхээ болсны жишээ юм. Тэгэхээр хүн болгон монгол дээл өмсөх, соёлоо хүндэтгэн хэрэгжүүлэхийг өвөг дээдсийнхээ нэрийн өмнөөс анхааруулан хүсмээр байна.
Цагаан сараар зах заамаа товчлоогүй хүнтэй золгодоггүй, тэр хүнд үхэл хагацал тохиолдсоны шинж болдог. Барууны орнууд цамцныхаа захыг заавал товчилж өмсөх горимтойг телевизороор нэгэн эмэгтэй сурталчилж байсан. Энэ нь манай л ёс горимын нэгэн хэлбэр шиг бодогдсон.
 
Чой.БЯМБАА /"Алдарт эхчүүдийн эрхийг хамгаалах энхийн өргөө” НҮТББ-ын тэргүүн

скачать dle 12.0

Санал болгох