Тэргүүний төлөөлөгчдөө тодрууллаа

🕔 2016/02/06 16:31
 
Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөнөөс хойш Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж, орон нутгийнхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх бодлого шийдвэрийг тодорхойлж ирсэн түүхэн замналтай байгууллага юм.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох, аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие дааж шийдвэрлэхэд мэдлэг оюунаа дайчлан ажилласан ИТХ-ын төлөөлөгчдийг шагнан урамшууллаа. 

Үүнд:
Аймгийн ИТХ-ын "Тэргүүний төлөөлөгч":
1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Батбаярын Бат-Эрдэнэ
2. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Гонгорын Гантулга
3. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Борхүүгийн Батбаяр
"Найрамдлын дархан” тэмдэг
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Хайван-Ёндонгийн Батбаяр
Монголын удирдлагын холбооны дээд шагнал "Соёмбо”:
1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Рэнцэнгийн Эрдэнэбаяр
2. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Буяндалайн Эрдэнэтулга
3. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Дагвацэрэнгийн Амгалан
4. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Очирдавгын Цолмон
5. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Очирын Баттулга
Нутгийн удирдлагын "Тэргүүний ажилтан” цол тэмдэг:
1. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Баярын Даваасамбуу
2. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Пэрэнлэйгийн Оюунгэрэл
3. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Чантуугийн Баярцэцэг
4. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Дүүжийгийн Дэлгэрбаяр
5. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Батаагийн Батжаргал
Монголын нутгийн удирдлагын холбооны "Хүндэт өргөмжлөл”:
1. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Магсаржавын Энхбаатар
2. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Батбаярын Мөнхбат
3. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Давгадоржын Гантуул
4. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Гүрринчингийн Сүхээ
5. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ганбаатарын Баянмөнх нарыг шагналаа.

Дарханыхаа 100-гаад мянган иргэдийг төлөөлж, иргэдийнхээ эрх ашгийг дээдлэн, тэдний хүсэл шаардлагыг төр захиргааны байгууллагын бодлого шийдвэр, үйл ажиллагаанд тусгах, төр ба иргэнийг холбох гүүр болж, мэдлэг оюунаа дайчлан ажилласан орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шилдгүүддээ баяр хүргэе.

скачать dle 12.0

Санал болгох