Хэвлэлийн эрх чөлөө гэдэг хэн дуртай нь халддаг хэврэг зүйл үү?
Хэвлэлийн эрх чөлөөнд ноцтойгоор халдаж, Chuham.mn сайтын редакцид зөвшөөрөлгүй нэгжлэг хийж, сэтгүүлчдийн компьютерт халдсан хэрэг саяхан гарсан. Энэ талаар нэхэн сурвалжиллаа. Баянгол дүүргийн V хорооны хэсгийн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, "Сод Монгол” группийн хуулийн эөвлөх, компьютерийн инженөр гэх гурван хүний хамт энэ сарын 26-ны өдрийн 18:00 цагийн орчимд Chuham. mn сайтын редакцид ирсэн гэнэ. Тэд тухайн редакцийн байранд нэвтрэн орж ирээд сэттүүлчдийг айлган сүрдүүлж, нэгжлэг хийх гэж байгаа талаар мэдэгдсэн байна. Гэхдээ хорооны цагдаа Chuham.mn сайтын редакцид нэгжлэг хийх ямар нэгэи зөвшөөрлийн бичиг огт үзүүлээгүй гэнэ. Өөрсдийгөө "Сод Монгол группийн хуулийн зөвлөх, компьютерийн инженер гэж танилцуулсан гурван үл таних этгээд хорооны цагдаагийн тусламжтайгаар сэтгүүлчдийн компьютерийг өөрсдийн дураар шалгаж эхэлсэн байна.
"ХОРООНЫ ЦАГДАА Н.ЭРДЭНЭБИЛЭГ ҮЛ ТАНИХ ГУРВАН ХҮН ДАГУУЛЖ ИРЭЭД ЯМАР НЭГЭН БИЧИГ БАРИМТ ҮЗҮҮЛЭЛГҮЙ НЭГЖЛЭГ ХИЙСЭН” ГЭВ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан энэхүү хэргийг АТГ, Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн гэнэ. Тухайн үед болсон үйл явдлын талаар Chuham.mn сайтын редактор У.Батсайхантай ярилцлаа.
-Танай сайтын редакцид хэсэг хүмүүс халдсан гэх хэргийн тухай яриач. Та бүхэн "Сод Монгол” групптэй холбоотой ноцтой мэдээ, сурвалжлага нийтэлсэн юм уу?
-2017 оны арванхоёрдугаар сарын 12-нд "Ц.Анандбазар МИАТ-ийг үнэтэй бензинээрээ шүршиж байна" гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор "Сод Монгол' групп манай сайтыг нэр төрд халдлаа гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргаж өгсөн байдаг. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар Баянгол дүүргийн V хорооны хэсгийн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг дээрх гомдлыг шалгаж эхэлсэн юм билээ. Миний бие хорооны цагдаа дуудсаны дагуу хэд хэдэн удаа хорооны цагдаагийн байранд очиж байцаалт өгсөн.
Мэдээж дээрх материалыг хэрхэн нийтэлсэн талаар тодорхой тайлбар өгсөн. Хорооны цагдаа нэг удаа "Зөрчлийн хуулиар заавал торгодог болсон. Танай сайтыг торгоно”гэж хэлсэн. Бид "Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад яагаад торгож байгаа юм бэ. Манай сайт торгуулахгүй" гэсэн саналаа хэлсэн. Тэгсэн хорооны цагдаа бидэнд "Та бүхнийг 200 мянган төгрөгөөр торгоно” гэж хэлсэн. Би цагдаад мөнгөн дүнгээр торгуулмааргүй байна. V хорооны хэсгийн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг "Торгуулахгүй гэвэл прокурорт хэрэг шилжээд шүүхээр хэрэг таслагдана. Шүүх энэ тэр гэж ажил удаж байхаар эндээ торгуулаад явчихсан нь дээр юм биш үү” гэж хэлсэн. Ингээд цагдаагийн хэлснээр 200 мянган төгрөгөөр торгуулахаар болсон. Гэтэл гомдлыг шалгаж байгаа цагдаа дахиад миний утас руу залгаад "Би нэгжээ буруу хэлчихсэн байна. Бичсэн сэтгүүлчийг хоёр сая төгрөг, Chuham.mn сайтын редакцийг 20 сая төгрөгөөр торгох юм байна” гэж хэлсэн. Үүнийг бид төлж чадахгүй гэдгээ хорооны цагдаад албан ёсоор мэдэгдсэн.
-Тэгээд юу болов?
-Н.Эрдэнэбилэг цагдаа Та нар "Сод Монгол” группийн хуулийн багтай уулзаж, мэдээг нь татаад, залруулга гаргуулах талаар ярилцаад үз” гэсэн. Манай сайтын өмгөөлөгч, "Сод Монгол" группийн хуульч О гэх хүнтэй ярьсан. Тэгээд мэдээллээ сайтаас татаад авчихсан. Хэрэв та бүхэн зөвшөөрөх юм бол шүүх энэ тэр гэлгүй залруулга гаргаад асуудлыг шийдэх боломж байна уу" гэсэн санал хэлсэн. О гэх эмэгтэй "Та бүхний тавьсан саналыг захиралдаа хэлээд эргээд хариу өгнө” гэж хэлсэн байна лээ. "Сод Монгол” групптэй холбоотой асуудал хорооны цагдаад шалгагдаж, иймэрхүү байдалтай өрнөж байсан. Гэтэл энэ сарын 26-ны өдрийн 18:00 цагийн орчимд сайтын редакцид "Сод Монгол” групптэй холбоотой гомдлыг шалгаж байгаа Баянгол дүүргийн V хорооны хэсгийн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг үл таних гурван хүн дагуулаад гэнэт ороод ирсэн. Тэд өөрсдийгөө "Сод Монгол” группийн хуулийн зөвлөх, компьютерийн инженер гэж танилцуулсан. Нэг эмэгтэй нь орж ирээд шууд зураг дарж, бичлэг хийгээд эхэлсэн. Хорооны цагдаа манай редакцид нэгжлэг хийх гэж байгаа гэдгээ хэлсэн. Бид ч "Та бүхэн эхлээд бичиг баримтаа үзүүл. Ямар шалтгаанаар нэгжлэг хийх гэж байгаа юм. Нэгжлэг хийх зөвшөөрөл байгаа юм уу" гэж асуусан. "Нэгжлэг хийх прокурорын зөвшөөрөл ажил дээр байгаа. Би ажил дээрээ очилгүй шууд хүрээд ирсэн болохоор энд алга байна” гэсэн. Ингээд л шууд манай сайтын админы компьютерийг шалгаад эхэлсэн. Хорооны цагдаа ч биш компьютерийн инженер гэж хэлсэн хүн нь шалгасан. Файл болгоныг нэгд нэгэнгүй шалгаж үзсэн. Бид эсэргүүцэл илэрхийлж, "Та нар хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна. Хууль зөрчиж байна” гэж удаа дараа хэлсэн. Гэвч бидний хэлсэн үгийг тоолгүй сайтын админ эрхээр нэвтэрч, хайлт хийгээд байсан.
-Ямар мэдээлэл хайгаад байсан юм бэ?
-"Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазартай холбоотой мэдээлэл хайгаад байсан. 2017 оны арванхоёрдугаар сарын 12-нд "Ц.Анандбазар МИАТ-ийг үнэтэй бензинээрээ "шүршиж” байна” гэсэн гарчигтай мэдээллийг гаргаж ирээд үүнийгээ яг одоо устга гэж загнаад байсан. Ингээд сэтгүүлчдийн компьютерийг шалгах гэж оролдсон. Хувь хүний нууц агуулж байгаа зүйлсийг шалгана гээд байгааг ойлгоогүй. Тэднийг хууль бусаар нэгжлэг хийж байх хооронд бид "Монголын Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо”-ны даргад утсаар мэдэгдсэн. Мөн Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 102 үтсанд дуудлага өгсөн. Тэгээд биднийг "цагдаа нар ирж байна" гэж хоорондоо ярьтал нөгөө хүмүүс нэгжлэгээ зогсоогоод гараад явчихсан. Баянгол дүүргийн V хорооны хэсэгт Сайтын холбооны удирдлага болон тус сайтын сэтгүүлчийг очиход хорооны цагдаа Н.Эрдэнэбилэг, нэгжлэг хамт хийсэн "Сод Монгол"-ын хүмүүсийн хамт байсан. Яагаад зөвшөөрөл бичиг баримт үзүүлэлгүй гаднын компанийн төлөөллийг дагуулан хувийн өмч, байгууллагад халдаж нэгжлэг хийж, бичлэг хийж, зураг авч явсан талаар асуухад цагдаа "Миний эрх. Харин та нар 102-т хуурамч дуудлага өгсөн тул торгоно” гээд байсан. Бид өмгөөлөгчөө дуудаж, редакцид нэгжлэг хийх зөвшөөрөл, бичиг баримтыг шалгуулж учрыг нь хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтаэ хэлэхэд "Сод Монгол групп”-ийн гэж танилцуулсан гурван хүн гараад явчихсан. Өмгөөлөгч хүрч ирээд Цагдаагийн ерөнхий газрын ёс журмын хэлтэст утсаар гомдол гаргаж, Баянгол дүүргийн цагдаагийн ахлах жижүүртэй утсаар холбогдож тодруулахад "Дэслэгч Н.Эрдэнэбилэг нь прокурорын зөвшөөрөл авалгүй танай байранд нэгжлэг хийсэн байна. Гэхдээ дараа нь прокурортоо хэлэх гэж байсан гэнэ. Гэхдээ албан байгууллагын компьютер эд зүйлд гаднын компанийн хүмүүсээр халдуулсан нь буруу асуудал байна’’ гэсэн хариу өгсөн. Ингээд баасан гаригаас даваа гариг хүртэл амралтын өдөр таарсан тул хэвлэл мэдээллийн байгууллагын редакцид халдсан гомдлыг хүлээн авах газаргүй болсон.
-Та бүхэн энэ талаар холбогдох газарт гомдол гаргасан уу?
-АТГ, ЦЕГ-т хорооны цагдаагийн талаар гомдол гаргасан. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст "Сод Монгол” групп болон өөрсдийгөө тус группийн хуулийн зөвлөх, компьютерийн инженер гэж танилцуулсан гурван хүнийг шалгуулахаар өргөдөл, гомдол гаргаж өгсөн. Бид Баянгол дүүргийн V хорооны цагдаа Н.Эрдэнэбилэгийг авлига, хээл хахууль авч, "Сод Монгол” группийн эрх ашгийг хамгаалж байна гэж үзэж байгаа. Хэрэв хуулийн дагуу прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж байгаа бол гаднын хүмүүсийг дагуулж ирэхгүй байсан. Хуулиндаа хууль хяналтын байгууллагын албан хаагчид нэгжлэг хийх хуультай болохоос гаднын хүн хийх ёсгүй юм байна лээ. Одоо хүртэл прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийсэн үгүй нь тодорхойгүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллага , сэтгуүлч нь хэн нэгнээс хараат бус хэвлэн нийтлэх эрхтэй. Гэтэл өнөөдөр хэн нэгэн эрх мэдэл мөнгөтэй хүмүүс хууль хууль зөрчин төрийн цагдааг ашиглаж хэвлэл мэдээллийн редакци руу ноцтойгоор халдаж, сэтгүүлчдийн эрхийг зөрчиж байгаад харамсаж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, бусад хэвлэл мэдээллийн байгууллагыг Chuham.mn сайтын редакцид халдан хэвлэлийн эрх чөлөөнд ноцтойгоор халдсан хэрэгт анхаарлаа хандуулахыг хүсч байна гэж ярив.
Дээрх үйл явдлын талаар "Сод Монгол” группийн хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож тодруулахад "Chuham.mn сайттай холбоотой асуудал Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. "Сод Монгол” групп хууль зөрчсөн асуудал байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа” гэх хариулт өгсөн юм.
Сүүлийн үед хэвлэлийн эрх чөлөөнд халдах, сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх гэмт хэрэг цөөнгүй гарах болсон. Chuham.mn сайтын редакцид албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадны хүмүүс дайран орж ирэн нэгжлэг хийсэн нь хууль бус үйлдэл гэдэг нь харагдаж байна. Энэ үйлдэл нь хэвлэн нийтлэх болон Эрүүгийн тухай хуулийн олон заалтыг ноцтой зөрчиж байгаа гэдгийг хуульчид хэлж байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай манай улсад хэвлэлийн эрх чөлөөнд хэн дуртай нь халддаг хэврэг болоогүй байлтай.
Э.ХҮРЭЛБААТАР /ӨДРИЙН СОНИН/