“ДОГОЛОН НУЛИМСТАЙ” ДОЛООН ТАТВАР
ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилт”-ын хөтөлбө-рийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэхээр болсон. Тодруулбал, хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2018 оноос тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх, автомашины насжилтаас хамаараад татварыг нь 3-15 хувиар нэмэгдүүлэх, архи, тамхи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцох, импортын архи, тамхинд 30 хувийн татвар ногдуулахаар болсон. Эдгээр татварууд энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн юм. Ингээд ОУВС-гийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн долоон төрлийн татварын мэдээллийг задлан хүргэе.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС 51.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУРИМТЛУУЛНА
Ажил эрхэлдэг хүн амын найман хувийн амьдралд хамгийн ихээр нөлөөлөх татвар бол хувь хүний орлогын албан татвар. Тус татварыг тухайн хүний орлогын төвшингөөс нь шалтгаалаад 10, 15, 20, 25 хувиар нэмэхээр болсон. Ингэснээр өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, 1.5 сая төгрөг хүртэлх цалингаас 10, 1.5-2.5 сая хүртэлх сая төгрөгөөс 15 хувиар тооцож, орлогын албан татвар авна. Харин 2.5-3.5 хүртэлх сая төгрөгөөс 20 хувь, 3.5 төгрөгөөс дээш бол 25 хувиар тооцож орлогын албан татвар авах юм. Тухайлбал, 1.7 сая төгрөгийн цалинтай иргэн өмнө нь 152120 төгрөгийн цалингийн татвар төлдөг байсан бол одоо 238680 төгрөгийг татварт өгөх жишээтэй. Тэгвэл боломжийн цалинтай гэх хүмүүсийн ихэнхийг уурхайчид бүрдүүлдэг. Тэдний 90 гаруй хувь нь орон сууцны зээлтэй. Дээр нь нэг хүний бус бүхэл бүтэн өрх айл авч явдаг нь дийлэнх хувийг эзэлдэг. Одоогоор манай улсад 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 92 орчим хувь нь арван хувиас бага татвар төлөхөөр, үлдсэн найман гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж арван хувиас их татвар төлөхөөр байгааг Татварын ерөнхий газраас мэдээлсэн. Уг татвараас 2018 төсвийн орлогод 51.5 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон байна.
Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84 мянган төгрөг байгааг 2018 онд 120 мянган төгрөг, 2019 онд 160 мянган төгрөг, 2020 онд 200 мянган төгрөг, 2021 онд 240 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр болсон. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 240 мянган төгрөг болгож нэмэгдүүлснээр сарын 1.8 сая төгрөгийн цалин болон түүнтэй адилтгах орлоготой иргэдийн татварын ачаалал буурах бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэд татвар төлөхгүй юм байна.
2018 оны улсын нэгдсэн төсөвт татварын орлогыг 6.29 их наяд төгрөг байхаар тооцсон бөгөөд үүнээс 24 хувийг нэмэгдсэн өртгийн албан татварын орлого, 22.9 хувийг нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, 22.2 хувийг орлогын албан татварын олрого бүрдүүлэхээр тооцоолж байна. Аль аль нь өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлттэй байгаа юм. Ирэх онд татварын орлого 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 11.2 хувиар өсөж байгаа нь орлогын албан татварын орлого, нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, онцгой албан татварын орлого зэрэг өссөнөөс хамаарч байгаа гэдгийг Сангийн яам онцолж байна.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ШИМТГЭЛ ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙГ ӨӨГШҮҮЛЭХ ҮҮ
Энэ сарын 1-нээс эхлэн бүх ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэх нь тодорхой болсон. Мөн аж ахуйн нэгж, байгууллага ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг хураамжийг нэг хувиар өсгөхөөр болов. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй үүсч байна гэдгийг холбогдох яамных нь зүгээс мэдээлж буй. Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр долоон хувь, 2018 онд тус бүр найман хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувиас, 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан юм. Энэ нь нийгэмд олон эрсдэл бий болгож болзошгүй юм. Тухайлбал, байгууллагууд цалингаа нэмэхээ болино. Орлогоо нуух явдал гарна. Эсрэгээрээ төсвийн орлого нэмэгдэх биш далд эдийн засаг өсөх эрсдэл нүүрлэх эрсдэлтэй.
ХАДГАЛАМЖИЙН ХҮҮНД 10 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛЖ БАЙНА
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкны хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болсон. Энэ татвар аль хэдийн өнгөрсөн 2017 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Банкны хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах асуудал ОУВС-гийн хүрээнд ч биш өмнө нь яригдаж байсан асуудал юм. Үүнтэй холбогдуулан Монголынбанкнаас мэдэгдэл гаргаж байв. Тус мэдэгдэлд "2006 онд батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд "хөрөнгийн орлого”-ын нэг төрөл болох "хүүгийн орлого” нь албан татвар ногдох орлого байхаар заасан ч төрөөс иргэдийн мөнгөн хуримтлалыг нэмэгдүүлэх, зээлийн эх үүсвэрийн тасалдалгүй байдлыг дэмжих зорилгоор албан татвар ногдуулах асуудлыг хойшлуулж ирсэн.
Хуульд орж буй дээрх өөрчлөлттэй холбоотойгоор олон нийтэд "Хадгаламжид албан татвар ногдуулна” гэсэн ташаа ойлголт, мэдээлэл бий болж, үүнийг далимдуулан хадгаламж эзэмшигч нарт банкнаас хадгаламжаа авахыг уриалах, тэдэнд мэргэжлийн бус хөрөнгө оруулалтын саналууд тавих болсон. "Хадгаламжийн хүү” нь банкинд мөнгөө хадгалуулсантай холбоотойгоор банкнаас авч байгаа харилцагчийн "мөнгөн орлого” учраас ХХАОТ-ын тухай хуулийн дагуу тус орлогоос татвар төлөх үүрэгтэй. Тодруулбал, хадгаламж эзэмшигчийн банкинд хадгалуулж буй мөнгөний үлдэгдлээс албан татвар авах бус, мөнгийг хадгалсантай холбоотойгоор банкнаас төлж буй хүүгийн "орлого”-д татвар ногдуулах юм.
Жишээлбэл: Иргэн Б өөрийн дансанд сая төгрөгийг жилийн 16 хувийн хүүтэй 12 сарын турш хадгалсан тул банкнаас 160 мянган төгрөгийн хүүг түүний дансанд шилжүүлнэ. Иргэн Б нь орлого олж байгаа тул хүүгийн орлого болох 160 мянган төгрөгөөс арван хувь буюу 16 мянган төгрөгийн татварыг суутган шилжүүлнэ. Татварын дараа иргэн Б-ийн хадгаламжийн данс 1.144.000 төгрөгтэй болно гэсэн үг юм.
Иймд иргэд, харилцагч та бүхнийг олон нийтийн мэдээллийн сувгаар явж буй хадгаламжийн хүүгийн татвартай холбоотой мэдээлэлд бодитой, ул суурьтай хандах, хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтын нэг хэлбэр болох банкны хадгаламжийг сонгохыг зөвлөж байна” гэжээ.
ПРИУС МАШИНЫ ҮНЭ САЯ ТӨГРӨГӨӨР ӨСӨВ
Суудлын автомашины онцгой албан татварыг энэ сараас эхлэн насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмэгдүүлнэ. УИХ-аас цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр автомашинуудын онцгой албан татварыг тэглэсэн билээ. Гэхдээ онцгой албан татварыг өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэх байсан ч сонгуулийн өмнө улстөрчид шийдвэрээсээ ухарч, сонгуулийн дараа буюу долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Түүгээр зогсохгүй сонгууль угтсан амлалтын хүрээнд тавдугаар сарын 1-нээс хойш гаалийн онцгой албан татварт төлөгдөөд байсан 691 сая төгрөгийг хайбрид автомашин импортлогчдод эргүүлэн төлсөн билээ. Харин улсын баярын өмнөхөн татварын тэглэлт нь хүчингүй болсноор ард түмний унаа болох приусны үнэ огцом нэмэгдэв. Тодорхой хэлбэл приус машины үнэ дор хаяж нэг сая төгрөгөөр өсч, Онцгой албан татварын тэглэлтийг 50 хувь болгосноор хосолмол хөдөлгүүртэй машинуудын татвар хамгийн багадаа 375 мянган төгрөг болж нэмэгдсэн юм.
АРХИ, ТАМХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР 10 ХУВИАР НЭМЭГДЭНЭ
Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар нэмэгдүүлнэ. Импортын тамхинд байгаа гаалийн албан татварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлнэ.
Ингэснээр архины хэрэглээ буурна гэж Сангийн сайд тайлбарласан ч эсрэгээрээ "шагийн архи”, хуурамч архины хэрэглээ ихсэх эрсдэл нүүрлэж буй.
1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад заасан нийгмийн халамжийн тэтгэвэр авах насны болзлыг доор дурдсанаар тогтоон хэрэгжүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгуулагч болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад заасан иргэн
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч
ТӨСВИЙН ЗАРДЛЫГ ХЯНАХ ТӨЛӨВЛӨГӨӨ НЬ ТЭТГЭВРИЙН НАСЫГ НЭМЭХ
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн зардлыг хянахын тулд тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгох шийдвэр гарсан.
Сарын цалин 1.500.000₮
ХХОАТ-ын суутгал 225.000₮
НДШ-ийн суутгал 165.000₮