Энэ өдрийн зурхай /2017.12.26/

🕔 2017/12/26 08:04

Энэ өдрийн зурхай /2017.12.26/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 8. Ангараг гараг.  Могойг хүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, улаагчин гахай өдөр.

                          Барилдлага: Үхэх     
                          Шүтэн барилдлага: Сэрэхүй            
                          Суудал: Огторгуй                                

Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Таны ажлын баяр баясгалан оны эцэст харагдана. Та олон салбарт амжилт гаргасан сайн мэргэжилтэн болно. Гэхдээ эдгээрээс аль нэгийг нь л сонговол анхаарал илүү төвлөрч, таны нэр хүнд, албан тушаал өснө. Шинэ оны төлөвлөгөөгөө үүнтэй уялдуул.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр тоо томшгүй олон үүрэг мөн хариуцлагууд чиний өмнө байна. Хийж эхлэхээсээ өмнө төлөвлөгөө гарга. Тэгвэл чи өөрийн бүх үүргүүдийг давах болно. Бусдын санаа бодлыг хүндэтгэж сур. Туршлага мэдлэг чадвар дээрээ тулгуурла. Үүний ачаар удирдлагуудаасаа магтаал сонсоно. Чиний ойр дотно байгаа эргэн тойрныхоо хүмүүсээс хамгийн итгэлтэйг нь ялгаж салга. Аль нь танд сэтгэлийн хүч чадлыг өгч чадах вэ гэдгийг ол.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хийж дуусгаагүй орхисон ажлаа заавал хийж дуусгаарай. Төсөөлөн бодох арга ухаанаа ашиглан нэгэн хэвийн байдлаас гарахыг хичээгээрэй. Өөр орны хүнтэй харилцаа тогтоох нь сэтгэлийн хөдөлгөөнийг тань нэмэгдүүлэх хэдий ч дараа нь ямар алхам хийхээ мэдэхгүй сэтгэл зовниж, гацаанд орж болзошгүй. Хэрэв та зав чөлөө ихтэй л биш бол хэт романтик зүйл унших хэрэггүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Уур хүрч, жижиг зүйлсд сатаарна. Та ийм байдлыг мэдэрвэл тэвчээртэй байх хэрэгтэй. Хашир байхгүй бол дарамт шахалтанд орж толгой эргэнэ. Бизнест ашигтай талаас нь хандаарай. Та болон таны түнш бусдыг ойлгож тайвшруулж чадна. Гэхдээ чухал биш ач холбогдолтой зүйлд ч анхаар. Хайртай хоёр хоёулаа өөрсдийнхөө сэтгэлд нийцсэн зүйл олж авна.


АРСЛАН (7/23-8/22)   

Гадаадын хүмүүстэй харилцах санаа төрнө. Мэдээлэл хайх явцдаа сэтгэл татам хүн тааралдвал таны агшин зуурын сонирхол гүнзгийрэх магадлалтай. Хурц ухаантай харилцан ярилцагчдаа бүү итгэ. Хайртай хүн тань болзоон дээрээ таны сэтгэлийг гонсойлгохгүй.


ОХИН (8/23-9/22)

Үдэшлэг баярын арга хэмжээн дээр та зохион байгуулагч ч бай, зочин ч бай өөрийгөө өндөрт байгааг мэдрэх болно. Ажил мэргэжлийн юмуу бизнесийн сонирхолтой холбоотой орлого чинь нэмэгдэж болзошгүй. Та нарын заримын хувьд захирлын өрөөнд дуудагдвал албан тушаал ахих гэж байгаагийн дохио болно. Шинэ жил ирж байгаа учраас гадуур гарах, зугаацахад бэлдэж сэтгэл чинь дүрэлзэж байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ажил хэрэгч, мөн анхааралтай бай. Буруу гэж бодож байгаа зүйлд тань сайхан боломж гарах ч юм билүү. Хэрэв танд өөрийн талархал хүндэтгэлийг илэрхийлэхэд зориулах хангалттай мөнгө байхгүй бол бахдал бишрэлийг илэрхийл.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Аялахад тохиромжтой өдөр. Та эелдэг зөөлөн, сэтгэл татам байдал ажил дээрээ амжилт гаргадаг ч танд шинэ санаа, мэдлэг, мэдээлэл дутаж байна. Аялалд явахдаа үүнийг санаарай. Таны ажил хэргийн бүтэмжээс үл хамааран ашиг ирэх болно.


НУМ (11/22-12/21)

Ихэнх нумын хувьд өөрийнхөөрөө удаан байж өөртөө найдах цаг үе. Боломжит үр дагаврыг урьдчилж бодохгүйгээр ямар ч нөхцөлд түргэн хандах хэрэггүй. Ганц бие бол мөнгө орж ирэх үед маш болгоомжтой ханд. Гоонь эрчүүдийн хувьд хайр сэтгэлийг худалдаж авах гэж оролдох нь ухаалаг явдал биш гэдгийг ойлго. Эрүүл мэндээ анхаар. Сэтгэлийн зовиуртай асуудлууд ар араасаа гарч ирнэ.


МАТАР (12/22-1/19)

Хэн нэгэн хүн ч юм уу нөхцөл байдал нь таны итгэл үнэмшлийг сорих болно. Үүнд тэвчээртэй, хүлээцтэй зангаар ханд. Үгүй бол эвгүй хэрүүл маргаан үүсч магад. Хязгаарлагдмал байдалдаа хэт их анхаарал хандуулах хэрэггүй. Энэ нь таны дутагдалтай тал руу анхаарал татах болно.


ХУМХ (1/20-2/18)

Сарын сүүлээр ямар ч бэрхшээл үүсэхгүй, өмнө тань энгийн тодорхой зам харагдаж байна. Зүгээр л эргэлт буцалтгүй чигээрээ яв, амжилтад хүрнэ. Та спортоор хичээллэх эсвэл биеийн хүчний ажил хийх хүсэлтэй байна. Эрэгтэй хумхууд өв залгамжлах магадлал байна.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр замбараагүй байдал ноёлох бөгөөд танд үр дагавар нь амжилт алдаа аль аль нь хослоно. Учраа олохгүй байгаа хэн нэгэнд өөрийн бодлыг санал ил болго. Та тогтворгүй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй. Таны чадвар буулт хийсэн ч ялалтанд бэлэн. Удирдах ур чадвар тань өндөр байлаа ч ая эвийг нь олоход ихээхэн хүчээ гаргаж байж та амжилтад хүрнэ.


скачать dle 12.0

Санал болгох