Орон нутгийн сонгуулийн 21 тойрог байгууллаа

🕔 2016/02/03 13:43

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж "Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн холбогдох заалтыг үндэслэж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуулийн тойргийг Дархан суманд 18, Шарын гол сум, Хонгор сум, Орхон суманд тус тус нэг тойрог, нийт 21 тойрoг байгууллаа.

Мөн тус хурлаар тухайн жилд шүүхийн шийдвэр биелүүлэх, замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчлийг арилгах чиглэлээр улсын орлого болгосон, торгох ял ногдуулж төсөвт тушаасан мөнгөний 40 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж "Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д заасны дагуу 2015 онд нийт 90 гаруй сая төгрөгийг ГХУСАЗЗ-ийн ажилд зарцуулагдсаны 73,7 хувийг нь олон нийтийн цагдаагийн урамшуулал хэлбэрээр олгосон. Харин 2016 онд 75 сая төгрөгийн санхүүжилт хийгдэхээр төсөв батлагдаж багассан учраас Тэргүүлэгчдийн хурлаар Олон нийтийн цагдаагийн орон тоог нэмэгдүүлэх асуудлыг нөхцөл байдалтай нь уялдуулан судлаж үзсэний дараа дахин хэлэлцэхээр болж одоо байгаа 12 хүний орон тоог хэвээр нь баталлаа.  

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох