ДОХ !!! Та сэргийлж чадна

🕔 2017/12/01 08:31
 
ДОХ !!! Та сэргийлж чадна
ДОХ !!! Та сэргийлж чадна

Халдварлах замууд


Халдвартай хүнтэй бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох
Цусанд ХДХВ байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгүйгээр халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх
Бохир зүү, тариур, багажаар арьсыг хатгаж цоолох, ямар нэгэн мэс ажилбар хийх
ДОХ-ийн халдвартай эхээс урагт, жирэмсэн болон, төрөх үед, төрсөний дараа үед хөхний сүүгээр тус тус халдварлана.ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарччаддаггүй учраас ДОХ-той хүнтэй амьдрах, хамтдаа хооллох, аяга таваг хоолны хэрэгсэлээ хамтдаа хэрэглэх, биед нь хүрэх, тэврэх тэр ч байтугай хамтдаа унтах зэрэг нь ямар ч аюулгүй. Хамгаалалтгүй бэлгийн хавьтлийн үед биеийн шингэнээ солилцох, шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх зэрэг нь аюултай юм.
 
Шинж тэмдэг
ДОХ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж өвчлүүлдэг нэг өвчний дараалсан үе шат юм.Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч дархлалын тогтолцоог гэмтээх хүртэл тодорхой хугацаа шаардагддаг бөгөөд дунджаар 6 сараас10 жил үргэлжилдэг.Энэ хугацаанд эрүүл мэт харагдаж, өөрийгөө халдвар авсаныг мэдэхгүй байснаар халдвар тараах аюултай байдаг.Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг.ДОХ өвчний үед ямар ч шалтгаангүйгээр дараах шинж тэмдгүүд ихэнхдээ илэрдэг.
Биеийн жин буурах
Байнга ядрах
Шөнө хөлрөх
Хүзүү, суга, цавины булчирхай томрох
Амьсгаадах, хуурай ханиах
Дархлалын систем сулрах тусам тухайн хүн жингээ алдаж, ядрамтгай болж, янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр болон шингэн алдах зэргээр аливаа халдварт өртөмтгий болдог.Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө.Нэгэнт ДОХ өвчний энэ шатанд хүрсэн нөхцөлд хүндэвтэр халдварын улмаас ихэвчлэн 1-2 жилийн дотор нас бардаг.
Халдварыг илрүүлэх
ХДХВ-ийн халдварыг цусны шинжилгээгээр илрүүлдэг.Хүний цусанд эсрэг бие 4-8 долоо хоногийн дараа ихэвчлэн илэрдэг ч зургаан сар хүртэл хугацаанд ч илрэхгүй байж болдог. Халдвар авсанаас цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг " Цонх үе ” гэнэ.
Эмчилгээ
Энэхүү вирус нэгэнт биед нэвтрэн орсон нөхцөлд түүнийг устгах төгс эмчилгээ, үр дүнтэй урьдчилан сэргийлэх тарилга хараахан нээгдээгүй боловч энэ өвнөөс сэргийлэх аргуудыг бүрэн тогтоосон юм.Харин вирусын үржлийг зогсоох эмчилгээ эсвэл хавсарсан эмийн эмчилгээ хийгддэг.Эдгээр нь ХДХВ-ын халдвар ДОХ болох хугацааг уртасгана гэсэн үг юм.
Халдвараас хэрхэн сэргийлэх вэ ?
Та бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэснээр энэхүү өвчнөөс сэргийлж чадна.
Аман секс хийх үед бэлгэвч хэрэглэх.
Секс тоглоом дамжуулан хэрэглэхгүй байх.Энэ тохиолдолд тоглоомыг угааж хэрэглэх эсвэл бэлгэвчээр бүрхэж хэрэглэх.
Судсаар хар тамхи хэрэглэгчид зүү, шприц дамжуулан хэрэглэхгүй байх

 


!ХДХВ-Хүний Дархлал Хомсдолын Вирус
!ДОХ- Дархлалын Олдмол Хомсдол
 Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ийн халдвар нь ХДХВ-ээр үүсгэгддэг архаг явцтай халдвар юм.
Дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй ч халдвараа тараах эрсдэлтэй байдаг.
•    Халдварын эх уурхай
ХДХВ-ийн халдвар тээгч болон ДОХ-той өвчтөн
•    Халдвар дамжих зам
o   Бэлгийн зам: ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
o   Цусаар: Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
o   ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөний сүүгээр
•    Халдвар дамжихгүй зам
o   Шүлс
o   Нулимс
o   Хоол хүнс, аяга халбагаар
o   Агаар дуслын зам /ханиах, найтаах зэрэгт шүлсээр/
o   Шумуул болон бусад төрлийн хорхой шавьж
o   Хамт амьдрах, ажиллах, суралцах
o   Тэврэх, үнсэх
o   Бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт орох
•    ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга замууд
o   Хосууд бие биендээ үнэнч байх
o   Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих
o   Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх
!ДОХ нь одоогоор төгс эмчилгээгүй үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос
  урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
!Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын тархалт бага түвшинд байгаа хэдий ч
  өртөмтгий байдал маш өндөр.
!ДОХ зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, харин нийгэм болон хөгжлийн
  асуудал.
!Эрүүл саруул харагдаж байгаа хүн ХДХВ-ийн халдвартай байж болно.
!Ямарч өвчин туссан тэр бол хувь хүний нууц. Хэн ч түүнийг задруулах
  эрхгүй. Бас өвчин авсаны төлөө хүнийг элдвээр гутаан доромжилж
  болохгүй. Харин цаг алдалгүй шинжилгээ өгөх нь зөв шийдвэр болно.
!Хэнийг ч гаднаас нь хараад халдвар тээгч гэдгийг мэдэх боломжгүй. Иймд  
  зөвхөн халдвартай нь мэдэгдсэн цөөхөн хүмүүс рүү анхаарлаа чиглүүлэх
  биш, харин хүн өөрөө хариуцлагатай байх нь ДОХ-оос хамгаална.
!ХДХВ/ДОХ-той хүмүүст удаан амьдрах боломж байна. Харин гутаан
  доромжлол, ялгаварлан гадуурхалт нь цаг алдалгүй эмчилгээ авахад хориг
  саад болдог.


•    ДОХ нь БЗДХ мөн үү?
Мөн. Гэхдээ бусад Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-уудаас ялгаатай нь ДОХ-ыг төгс эдгээх боломжгүй.Бусад БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдварыг авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг.
•    ХДХВ  гэж юу гэсэн утгатай вэ?
Энэ нь тухайн хүн ХДХВ-ийг тээгч буюу ХДХВ-ийн халдвар авсан гэсэн үг. Гэхдээ энэ  нь тэр хүнийг олон өвчний шинж тэмдэг илэрсэн ДОХ өвчнөөр өвчилсөн гэсэн үг хараахан биш.
•    Цонх үе гэж юу вэ?
Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл ойролцоогоор 3 сар (заримдаа 3-6 сар)өнгөрдөг. Энэ 3 сарын хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байж болох тул ХДХВ оношлогдохгүй.Энэ үеийг "Цонх үе” гэж нэрлэдэг.Иймээс ямар нэгэн эрсдэлтэй үйлдэлд өртсөн бол 3 сарын дараа дахин шинжлүүлэх хэрэгтэй.
•    Хэн ХДХВ/ДОХ-ын халдварыг авч болох вэ?
Хэн ч ХДХВ-ийн халдварыг авч болно.ХДХВ нь яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, боловсрол, бэлгийн харьцааны шинж төрхөөс үл хамааран халдварлана.
•    ХДХВ/ДОХ-той хүнийг хараад таньж чадах уу?
Үгүй. Тухайн хүнийг хараад таних боломжгүй.


•    ДОХ төгс эмчлэгдэх үү?
ДОХ-ыг төгс эдгээх эмчилгээ хараахан гараагүй боловч амьдрах хугацааг уртасгах эмийн эмчилгээ байдаг.
•    Хүмүүс ХДХВ/ДОХ-ын талаар ямар ташаа ойлголттой байдаг вэ?
ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамт ажиллах, амьдрах, хооллох, асрах, тэврэлдэх зэрэгт халдвар авахгүй.Зөвхөн халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл хүний биед нэвтэрсэн тохиолдолд л халдвар авна.
•    ХДХВ/ДОХ/БЗДХ-аас хэрхэн сэргийлэх вэ?
ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх алтан дүрэм буюу ABCD-ын дүрмийг мөрдвөл халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.
А: Тэвчих (гэрэлтлээ бэлгийн харьцаанд орохгүй байх, гэрлэсэн бол
     тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах)
B: Бие биедээ харилцан үнэнч байх
C: Бэлгийн харьцаанд орох бүртээ бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх
D: Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах


скачать dle 12.0

Санал болгох