Хятадын үйлдвэрлэлийн салбарын PMI 51.8 хувиар өсөв

🕔 2017/12/01 07:11
 
 Хятадын үйлдвэрлэлийн салбарын PMI 51.8 хувиар өсөв

Жүншинь агентлагийн мэдээ:  2017 оны 11-р сард Хятадын  үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 51.8 хувьд хүрсэн  нь 10-р сарынхаас 0.2 нэгжээр өссөнийг Хятадын Ложистик, худалдан авалтын  холбооноос сэтгүүлч мэдээлжээ. Энэ нь Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлтийн  онцлог цаашид ил тод болж буйг харууллаа гэж шинжээчид үзсэн  байна. 

Хятадын Ложистик, худалдан авалтын холбоо, Үндэсний  статистикийн газрын үйлчилгээний хяналт шалгалтын төв мөн өдөр нийтэлсэн 11-р  сарын Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын үзүүлэлтэд, 13 төрлийн  үзүүлэлтийг 10-р сартай харьцуулахад, бэлэн бүтээгдэхүүний нөөцийн үзүүлэлт  ижил, худалдан авах үнэ, үйлдвэрийн үнэ, түүхий эдийн нөөц, ажилчдын үзүүлэлт  зохих хэмжээгээр буурсан бол бусад үзүүлэлт нь нэлээд өссөн  байна. 

ХОУР



скачать dle 12.0

Санал болгох