Путин:Оросын эдийн засаг зогсонги байдлаас гарч сэргэн тогтворжиж байна

🕔 2017/10/25 13:27

Путин:Оросын эдийн засаг зогсонги байдлаас гарч сэргэн тогтворжиж байна

 

ОХУ-ын ерөнхийлөгч Путин 24-нд буюу өчигдөр Оросын Гадаад Худалдааны Банкинд болсон "Оросын уриа” олон улсын хөрөнгө оруулалтын жил тутмын чуулга уулзалтад: ОХУ-ын эдийн засаг зогсонги байдлаас гарч, сэргэн тогтворжиж байна гэж мэдэгдлээ.

Путин "ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны бүртгэлээс үзвэл, Оросын энэ оны 1-9 сарын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1.8 хувьд хүрчээ. Одоо, Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн 4 улирал дараалан өссөн бөгөөд авто машин, эм бэлдмэл, хими, хүнсний аж үйлдвэр, цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хамгийн түргэн өсөж, эдийн засгийн өсөлтийн чанар ч сайжирч байна" гэжээ.

Оросын Гадаад Худалдааны Банкны "Оросын уриа” олон улсын хөрөнгө оруулалтын жил тутмын чуулга уулзалт бол Оросын үнэт цаасны хөрөнгө оруулалт, стратегийн хөрөнгө оруулалтыг татах гол үйл ажиллагаа юм. 60 гаруй орноос ирсэн 2000 гаруй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжийн эзэд, банк санхүү хөрөнгө оруулах салбарын мэргэжилтнүүд чуулга уулзалтад оролцсон байна.

скачать dle 12.0

Санал болгох