Тайваны засгийн газраас олгож буй тэргэнцэр хүлээн авах нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо

🕔 2017/10/24 12:12

 

2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь Тайпэйн худалдаа, эдийн засгийн УБ хот дахь төлөөлөгчийн газартай хамтран Тайвань улсын засгийн газраас олгож буй Тэргэнцэр хүлээн авах ёслолын нээлтийн үйл ажиллагаа СЗСҮТ-д боллоо. Хамтын ажиллагааны эхлэл болсон уг үйл ажиллагааны нээлтэд Налайх дүүргийн ИТХ-ийн дарга н.Отгонсүрэн Түгээмэл хөгжил төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр, Жайка олон улсын байгууллагын ахлах ажилтан Чиба Хисао болон бусад төрийн өндөр албан тушаалтан болон төрийн бус байгууллагын төлөөлөл урилгаар оролцсон байна.

 

Уг нээлтийн үйл ажиллагааны үеэр тулгуур эрхтны бэрхшээлтэй тэргэнцэр шаардлагатай байгаа 5-н иргэнд тэргэнцэр гардуулсан юм.

 

Цаашид СЗСҮТ нь Тайпэйн худалдаа эдийн засгийн УБ хот дахь төлөөлөгчийн газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, шинжлэх ухааны дэвшилтэт протез, ортопедийн техник технологийг нэвтрүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын багш нарын ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн эмч ажилтныг олон улсын мэргэшлийн сургалтуудад хамруулах зэрэг олон талт үйл ажиллагаануудын хүрээнд ажиллах юм.

 
Тайваны засгийн газраас олгож буй тэргэнцэр хүлээн авах нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо
Тайваны засгийн газраас олгож буй тэргэнцэр хүлээн авах нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо
Тайваны засгийн газраас олгож буй тэргэнцэр хүлээн авах нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо
скачать dle 12.0

Санал болгох