Оддын зүүсэн улаан бугуйвч ямар учиртай вэ?
Сүүлийн үед дэлхийн урлаг соёлын олон эрхмүүд улаан бугуйвчаар гангарах болжээ. Энгийн энэ бугуйвчийн цаана ямар нууц байна вэ гэдэг сонирхол татаж байна. Магадгүй та бүхэн аз авчирдаг бугуйвч, улаан утас зэргийг сонсож байсан биз ээ. Тэгвэл уг бугуйвч нь хайр энэрэл, нигүүлслийн бэлгэ тэмдэг гэж буддын шашинд үздэг байна. Буддын шашинд уг бугуйвчийг зүүсэн мөчөөс эхлэн эргэн тойрондоо хайр энэрлийг түгээж, азтай үйл явдалд уриалан дууддаг гэнэ. Учир нь хүн өөртөө итгэсэн цагаас эхлэн бүхий л зүйл санаснаар бүтэж сайн зүйл бодох тусам эргээд биелдэг. Бусдад хар муу санах бус тэднийг уучилж, хайрыг түгээж гэмээнэ эргээд танд сайхан үйл явдал тохиолддог жамтай.
"Азийн бугуйвчийг” дэлхийн буддын халамжийн байгууллагаас 18 долларын үнэтэй худалдаалж байна. Тус байгууллагаас бугуйвч худалдан авсан хүн бүрээс нэг долларыг сайн сайхны үйлст зарцуулдаг юм. Энэ сайн үйлсийн гарааг анх Холливуудын жүжигчин Леонардо Дикабрио 2016 онд түгээж бусдад сайн үйл хийхийг уриалжээ. Мөн олон фенүүд Леонардог Оскарын шагнал авсаны цаад учир нь "Азийн бугуйвчны” нөлөө гэж үзэж байна. Үүнээс улбаалан дэлхийн олон оддын дунд Азийн бугуйвчны эрэлт их байна. Жишээлбэл Мадонна, Майли Сайрус, Николь Ричи, Рианна, Деми Мур, Бритни Спирс, Зак Эфрон, Лорен Конрад, Крис Браун зэрэг одод зүүсэн байгааг та харлаа.
Гэхдээ уг бугуйвчийг зүүн гартаа буюу зүрхэн талдаа ойрхон зүүдэг. Зүүхдээ таны хайртай хүн нэг талыг уях учиртай. Ингэж байж бугуйвч өөртөө сайн энергийг татаж хайр энэрэл, амжилтын бэлэг тэмдэг болдог байна.