ТЭНГЭРИЙН ЗААДСЫН ХЯЗГААР ХҮРТЭЛХ ЗАЙГ ТОГТООЖЭЭ

🕔 2017/10/23 16:29

ТЭНГЭРИЙН ЗААДСЫН ХЯЗГААР ХҮРТЭЛХ ЗАЙГ ТОГТООЖЭЭ

 

Макс Планкын  нэрэмжит радиоастрономийн хүрээлэнгийн (Герман) одон орончид ба Харвард-Смитсоны төвийн астрофизикчид () нарнаас эсрэг тал дахь Тэнгэрийн заадас дахь одод бүрдүүлсэн хэсэг хүртэлх зайн хэмжээг гаргажээ.

Хэт урт бааз бүхий торон антеннын (Very Long Baseline Array) тусламжтайгаар авсан мэдээллийг астрофизикчид ашигласан байна. Энэ радиоинтерферометр нь  АНУ-ын Нью-Мексико мужийн Сокорро дахь удирдлагын төвийн хяналт дор нэгэн зэрэг ажилладаг арван радиотелескопоос бүрэлддэг ба торан антенных нь тусламжтайгаар Галактикийн уртыг нарийвчлан гаргаж болдог ажээ.

Тооцоог гаргахдаа одон орончид тригонометрийн параллакс гэдэг аргачлалыг авсан байв. Тэр нь бүтээмжийн харагдах байдлыг ажиглагчийн байрлалын өөрчлөлтөөс харьцуулан тооцдог аж. Энэ аргыг анх 1838 онд дэлхийгээс од хүртэлх зайг хэмжихэд хэрэглэжээ. Нэр нь ээдрээтэй ч гэсэн энэ арга геометрийн томъёог сайн мэддэг сурагч нарт хүртэл ойлгомжтой.

Хуруугаа гозойлгон өмнө бариад нүдээ ээлжлэн анихад ажиглалтын биетийн байдал өөрчлөгддөг шүү дээ. Сансрын биет хүртэл зайг хэмжихдээ эрдэмтэд  нэгэн гурвалжинг үндэс болгон авдаг. Гурвалжингийн дэлхийгээс нар хүртлэх нэг катетынх нь хэмжээ тодорхой бөгөөд торны тусламжтайгаар байгууламжийн өнцгийн харагдах  өнцгийг тогтоож болдог.

Эрдэмтэд 2014 ба 2015 онуудын мэдээлэлд  судалгаа хийн нарнаас эсрэг тал дахь Тэнгрийн заадас дахь одод бүрдүүлсэн G007.47 + 00.05 нэртэй хэсэг хүртэлх зайн хэмжээг гаргасан байна. Тэр зай нь галактикийн төвөөс 66 мянган гэрлийн жилийн цаана гэж гарчээ. Энэ судалгаа нь Тэнгэрийн заадсын бүтэц эцсийн дүнд нарны аймгийн  тооцоонд чухал үүрэгтэй аж.

скачать dle 12.0

Санал болгох