“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

🕔 2017/10/18 17:33

 

Хөгжлийн бэрхшээл судлалын үндсэн үйл ажиллагаа нь эрдэм судлал, уран бүтээл, хүн амын улс төр, нийгмийн идэвхээр дамжуулан соёлын бүх хүрээ, түүхийн үе шатуудад хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголтыг тодруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралаас олсон туршлага, мэдлэг, чадварыг дэмжих, нийгмийн өөрчлөлтөд тэднийг хамгаалахад чиглэдэг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн нэг гишүүн байж, бусдын адил сурч, ажиллаж, амьдрах бүрэн эрхтэйг нийгэмд ойлгуулж, тэдний нийгэмд эзлэх байр суурийг нийгмийн бүхий л давхаргад бий болгох, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, хоёрдогч хүндрэлээс урьдчилан сэргийлэх, сэргээн засах цогц үйлчилгээг судалгаа, шинжилгээнд тулгуурлан үзүүлэх нь чухал шаардлагатай байгаа юм.

 

Иймд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болохыг нотлох, эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын чиглэлийг тус салбарт хандуулах зорилгоор "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ” сэдэвт өгүүллийн сонгон шалгаруулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж шилдэг өгүүллүүдийг шалгаруулаад байна.

 

Тус эрдэм шинжилгээний хуралд салбар тус бүрийн нийт 42 эрдэмтэн, судлаач, оюутан залуус илтгэл, судалгааны ажлаа ирүүлснээс шилдэг 8 өгүүллийг шалгаруулаад байна. I-р шатны шалгаруулалтад СЗСҮТ-ийн дарга Төрийн удирдлагын магистр Ц.Ганчимэг, ХНХЯ-ны мэргэжилтэн Ph.D Г.Ганболд, Анагаах ухааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүний ажилтан Анагаах ухааны доктор Я.Эрдэнэчимэг, Боловсролын хүрээлэнгийн Ph.D Дэд профессор С.Санжаабадам, СЗСҮТ-ийн эмч Уламжлалт анагаах ухааны ахлах Клиникийн профессор Д.Гантулга нар шүүгчдийн бүрэлдэхүүнээр ажилласан.

 

II-р шатны шалгаруулалтыг 2017 оны 10 сарын 12-ны өдөр зохион байгуулж шалгарсан 8 өгүүллийг хэлэлцүүлэн I, II, III, тусгай байруудыг шалгарууллаа.

 

Үүнд: Монгол улсын багшийн их сургуулийн багш Д.Одгэрэл /Ph.D/ "Монголын тусгай хэрэгцээт боловсролыг дэмжих” судалгааны зарим үр дүн сэдвээр I-р байранд  шалгарч 1.000.000 төгрөг, өргөмжлөл,

Хүүхдийн өвчин судлал, АУС, АШУҮИС-ийн багш, эмч П.Хэрлэн "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагчдын амьдралын чанарын асуудалд” сэдвээр II-р байр байранд шалгарч 700.000 төгрөг, өргөмжлөл,

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мэндэлмаа "Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал” сэдвээр III-р байранд шалгарч 500.000 төгрөг, өргөмжлөл.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтан Х.Бямбасүрэн "Оюуны бэрхшээлтэй тамирчдын эрүүл мэнд, бие бялдрын үзүүлэлтийн үнэлгээнд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр,

Хараат бус судалгааны хүрээлэнгийн ажилтан Г.Жаргалмаа "Хүүхдэд тулгарч байгаа эрсдэл бэрхшээлийг ЕБС дээр илрүүлэх нь” сэдвээр,

ХУД-ийн 63-р тусгай дунд сургуулийн багш Б.Энхтуяа "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хүмүүсийн хандлага нөлөөлөх нь” сэдвээр,

Буддын гүн ухаан, Соёл судлаач Ц.Чулуунцэцэг "Хөгжлийн бэрхшээл судлал нь сэтгэл судлал, шашин судлал ба соёл, хүн судлалтай холбогдох нь” сэдвээр,

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Үржинханд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэмт хэрэгт өртөх нь” сэдвээр тусгай байрын шагналыг тус тус олголоо.

 

"Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд ирсэн бүх эрдэмтэн, судлаачдын өгүүлэл, илтгэл, бүтээлийг эмхтгэл болгон хэвлүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах зэрэг нийгэм, хамт олны хандлагыг эерэгээр өөрчлөх, энэ салбарт олон нийтийн анхаарлыг хандуулах ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэх юм.

 
“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
скачать dle 12.0

Санал болгох