Дархан хотод үйл ажиллагаа явуулж байгаа хийн болон шингэн түлшний шатахуун түгээх газрууд мод тарих үндэсний өдөртэй нэгдэнэ
🕔 2017/10/12 11:18
Мод тарих үндэсний өдрийн хүрээнд өнөөдөр /2017.10.11/ Дархан хотод үйл ажиллагаа явуулж байгаа хийн болон шингэн түлшний шатахуун түгээх 11-н газрын удирдлагуудтай аймгийн Захирагчийн алба, Байгаль орчин аялал жуулчлалын газрын удирдлагууд уулзалт хийлээ. Тус уулзалтаар хээтэй хорооллын гол зам дагуу нийтийн эзэмшлийн 4-н байршилд мод тариж орчны тохижилтыг хийх саналыг тавьсан бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эдгээр байгууллагууд "Нэг иргэн Нэг мод” аянд нэгдэхээ илэрхийллээ. Иргэн та ч гэсэн Үндэсний мод тарих өдөрт нэгдээрэй. скачать dle 12.0