ОХУ-аар дамжуулж Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах нь

🕔 2017/09/05 17:08

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачлагаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтад БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү чуулга уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч өнөөдөр ОХУ-ын Восточный далайн боомтын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалыг дагалдан яваа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд гаргахад хамтарч ажиллахаар болсон гэдгээ мэдэгдлээ.

 

Тэрбээр, өөрийн твиттер хуудсандаа "ОХУ-ын Восточный порт. Нүүрс ачдаг. Манай ТТ-н нүүрсийг дэлхийн зах зээл дээр гаргахад туслахаар боллоо. Транзит гэрээ байгуулна” хэмээн жиргэжээ. Монгол Улсын хувьд нүүрсний баялаг нөөцтэй ч зах зээл хязгаарлагдмал олон жил явсан.

 

Зөвхөн БНХАУ руу гаргадаг бөгөөд тус улсын Чалко компанитай байгуулсан гэрээ, зээлсэн мөнгөний улмаас тонн нүүрсээ хамгийн хямдаар өмнөд хөрш рүү олон жил зөөсөн билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд яригдсан энэхүү хамтын ажиллагаа биелэлээ олвол бид хоёр хөршөөрөө дамжуулан Тавантолгойн нүүрсээ олон улсын зах зээлд гаргах боломж бүрдэх юм. Ингэж чадвал бидний олон жил ярьж буй Тавантолгойн хувьцаа амь орж, монголчууд нүүрснээсээ ашиг хүртэх боломж бүрдэх нь ээ. Төрийн тэргүүний айлчлалаас хүлээж буй эерэг хүлээлт эхнээсээ үр дүнгээ өгч эхлэв бололтой.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

Б.Өнөртогтох

скачать dle 12.0

Санал болгох