Энэ жил зам талбайн мөсжилт ихтэй байгаа тул дахин 40 тн давс нөөцөд авахаар төлөвлөсөн
🕔 2016/01/18 15:10
Дархан-Уул аймгийн нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлд автаж хүйтний эрч чангарч Дархан хотын зам талбайд мөсжилт их тогтсон учир аймгийн Нийтийн Аж ахуй үйлчилгээний газраас 20 тн цас хайлуулах бодисыг татаж авсан байна. Тус бодисоос 0.6 тн-ыг өнгөрсөн долоо хоногт мөстсөн зам талбайн цацжээ. Энэ жил цас хайлуулах зорилгоор 40 тн давс нөөцөлсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 32 тн-ыг нь цас хайлуулахад цацсан байна. Энэ жил зам талбайн мөсжилт ихтэй байгаа тул дахин 40 тн давс нөөцөд авахаар төлөвлөсөн тухай НААҮГ-ын дарга Г.Гантулга ярилаа. Мөн цас цэвэрлэгч машиныг худалдан авахаар төсөвт суулгасан байна. Тус машин нь 6-8 м-ын өргөн зам талбайг цэвэрлэдэг, шүүртэй, урдаа түрэгчтэй, олон талын үйл ажиллагатай. Зундаа дээрх машиныг усалгааны зориулалтаар ашиглах юм. Мөн НААҮГ-аас Дархан хотын хойд урд хаалга, "Морин хуур”, "Бурхан багшийн сэрэг дүр” цогцолбор, "Дүүжин гүүр”, төмөр замын вокзалын Нүхэн гарц зэргийг тогтмол цэвэрлэдэг байна.скачать dle 12.0