Монгол адууны тамга “Toyota”, “Lexus”-ийн логогоор солигджээ
МАЛЫН ТАМГА МЭӨ 1000 ЖИЛИЙН ӨМНӨӨС ЭХТЭЙ
Мал тамгалах ёсон монгол үндэстний хувьд их эртний уламжлал аж. Бүр тодруулбал, МЭӨ 1000 жилийн өмнөөсмал сүргээ тамгалж ирсэн гэж МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Батсуурийнсудалгаанд дурджээ. Түүний судалгаанд "Монголын олон ястан өөр, өөрсдийн тамга хэрэглэж иржээ. Тухайлбал, өөлдүүд гал тамга, Алтайн урианхайчууд нуман тамга, захчингууд дэгрээ тамга, дөрвөдүүд саран тамгаараабусдаас ялгарч байж. Олон үндэстнийг тамгаар нь ялгаж, Гал тамгатай өөлдүүд, Ганзага имтэй өөлдүүд, Галданбошготын өөлдүүд гэх мэтээр хэлдэг байж” гэсэн нь анхаарал татаж байв. Бусдын мал сүргээс өөрийнхийгөө ялгахтаних тэмдэг нь тамга, им болох учиртай ч энэ нь зөвхөн өнгөц ойлголт юмсанж. Монгол үндэстэн дотроо ястан, угсаатнаар ялгарах гол эх сурвалж нь малын тамга ажээ. Тийм ч учраас адуучид унага тамгалах найр хийдэг, тамгатай холбоотой ёс цээр ч олон байдаг юм байна.
ЯПОН МАШИНЫ ЛОГОГООР "ГАНГАРСАН” БАЯН, ЭРДЭНЭЧҮҮД
Харамсалтай нь сүүлийн үед бусдаас ялгарах, онцгойрох шинэ тамгатай болох хүсэлтээр тамга урлаач нарт хандаххүмүүс олшрох болжээ. Энэ нь тэдний мал тамгалах ёсны талаарх ойлголт муу байгаатай холбоотой. Дээрээс ньэнэ талаарх ном зохиол, судалгааны материал ч хомс байдаг аж. Тамгатай холбоотой сүүлийн үеийнх битгий хэлгарын арван хуруунд багтах төдий судалгааны ном зохиол байдаг юм байна. Тэдгээр нь 10, 20 жилийн өмнөх. Хөдөөд ч адил.
Үе уламжлалаа сахидаг өвгөчүүл л өөрсдийн овог аймгийн тамгыг хэрэглэсээр, түүнийгээ үр хүүхдүүддээ үлдээжбайна. Тэд голдуу холын аймгийн малчид байгаа юм. Харин хот хүрээ тойрсон адуу сонирхдог залуус голдуу өнгөүзэмж, хэлбэр хөөн монгол адуу, адуу тамгалах ёсыг умартаж байгаа жишээ хотоос гараад л байна. Төв аймгийнБаян, Эрдэнэ сумын малчдын адуу "мерседес”, "лексус”, "тоёото” машины логогоор ингэж "гангарчихаад” байна.
ОЛИМПИЙН МЕДАЛЬТАЙ ГЭЭД УЛАМЖЛАЛАА УМАРТАЖ БОЛОХ УУ?
Зөвхөн машины логогоор ч бус өөр бусад дүрс, дүрсэлгээгээр дур мэдэн адуу тамгалдаг тохиолдол ч байна. Олимпийн медальтан, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өөрийн нэрийн адуундаа спортын таван цагирагаархийсэн тамга тавьдаг юм байна. Тэрээр монголчуудын хайрлаж, хүндэлдэг бөх. Хүндлэх ч учиртай аварга. Гэхдээолимпоос медаль авлаа гээд уламжлалаараа оролдуулж, шинэ тамга зохиох нь яавч байж боломгүй үйлдэл. Учирнь эрт дээр үеэс овог аймгаараа ялгарах тамга зохиогоод хэрэглэж ирсэн ард түмэн. Одоо хэн дуртай нь нэмжзохиогоод байвал адуу тамгалах ёс гэж уландаа гишгэсэн үйл болж хоцрохоор байна.
"ДҮРСИЙН БЭЛГЭДЛИЙН ГАЙХАМШИГТ ЖИШЭЭ НЬ МОНГОЛ МАЛ, АМЬТНЫ ИМ, ТАМГАДЫН ДҮРСҮҮД”
Түүний хэлснээр малын тамгаар монгол хүний дүр төрхийг, тухайн үндэстэн угсаатан, овог аймгийн угсаа гарлыголж тогтоох хамгийн гол түлхүүр, оньсого болдгийг тамганы талаарх хамгийн анхны судалгааны бүтээл туурвисанХ.Пэрлээ гуайн "Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” номонд онцолжээ. Тодруулбал, "Дүрсийнбэлгэдлийн гайхамшигт жишээ нь монгол мал, амьтны им, тамгадын үндсэн болон хувилбар дүрсүүд болно. Хаднысүг зурагт цавчигдан үлдсэн мөр улбаанаас нь үндэслээд тэдний эртний угшилтай болох хийгээд овог аймгийнялгац тэмдэг болох учир жанцантайг нь түүхч-хууч судлаач мэргэд нэгэнт шинжлэн тогтоожээ” хэмээсэн байна. Малын тамга мал сүрэг, овог аймгийг хооронд нь ялгаад зогсохгүй дүрсийн гайхамшигт бэлгэдэл болдгоороо ачхолбогдлоороо тодорсоор байна. Түүгээр ч зогсохгүй малын тамганаас монгол бүжгийн хөдөлгөөнийг ч гаргахболжээ. СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш, уран сайхны удирдаач, Соёлын тэргүүний ажилтанМ.Мөнгөнцэцэг малын тамгыг судалж, тамганы дүрс дүрсэлгээг монгол бүжгийн хөдөлгөөнд нэвтрүүлсэн нэгэн. Тэрээр малын тамганаас гарын хөдөлгөөнд гэхэд 40 гаруй хөдөлгөөнийг гаргажээ. М.Мөнгөнцэцэг багшсудалгааныхаа талаар "Малын тамгаар монгол хүний дүр төрхийг, тухайн үндэстэн угсаатан, овог аймгийн угсаагарлыг олж тогтоох хамгийн гол түлхүүр, оньсого юм. Үүнийг манжууд ч, оросууд ч тэр устгаагүй. Коммунист, социалист нийгэм ч малын тамгыг устгаж чадаагүй. Бидэнд үлдсэн ганцхан том өв энэ” хэмээн онцолж байна. Монгол үндэстэнд тамганы 3000 гаруй дүрс дүрсэлгээ байдаг гэсэн ерөнхий тойм мэдээ байна. Мэргэжлийнхүмүүсийн ярьж буйгаар нарийн судалж тогтоовол үүнээс ч олон байх магадлалтай.
Мэдээж тамга бүр өөр, өөрийн онцлог, бэлгэдэлтэй. Хайруулган тамга гэхэд дотроо олон төрөл. Босоо, жишүү, босоо хос, босоо гурамсан, хөндлөн, жишүү хос, ташуу хос хайруулган тамга гэх мэт. Энэ тамга нь монголчуудынэртний сурвалжит овог хиадын тамга юм байна. Тэгвэл дан гурвалжин тамгыг Сэцэн хан аймгийн Да сэцэн ханыхошуу, Боржигон сэцэн вангийн хошуу, Сан бэйсийн хошуу, То вангийн хошуу, Гүн намжилын хошуу, барга, дарьганга, захчин, казах, мажар нар хэрэглэж байжээ. Үүнээс үзвэл дан гурвалжин тамга Монгол хошуу нутагт нэнтархмал, тэр дундаа голдуу Сэцэн хан аймагт байсан аж. Энэ тамганы бэлгэдэл нь тэнгэр, газар, хүмүүн гурав. Түүнчлэн адуучдын дунд түгээмэл хэрэглэгддэг хас тамгыг эзэн Чингисийн үед ч хэрэглэж байж. Энэ тамганыбэлгэдэл нь хатуу бат бэх гэсэн үндсэн утгатай. Энэ утга нь монгол төрт ёсноо шингэн уламжилсны жишээ ньЧингис хааны тамгыг хасбуу тамга гэх, хааны ордны хас ордон, хааны угсаа үеийг тэмдэглэсэн бичмэлийг хасдэвтэр, өнөд бат орших гэсэн утгаар хас их төр гэх нэрийдлүүд гэрчилнэ хэмээн С.Дуламын Монгол бэлгэдэл зүйномын III дэвтэрт тэмдэглэжээ.
С.Дулам: МАЛЫН ТАМГА ӨӨРИЙНХӨӨ ОВГИЙГ ОЛДОГ ГОЛ ҮЗҮҮР
Үүнээс үзэхэд тамганы бэлгэдэл, уламжлалыг хэн дуртай нь өөрчилж, хэлбэр үзэмж хөөсөн орчин үетэй хутгажболохгүй аж. Үүнийг судлаач, мэргэжлийн хүмүүс эрс эсэргүүцэж байна. "Монгол адууны тамганы ойллого” номынзохиогч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян "Монгол адууг гадаад машины логогоор тамгална гэдэг байжболохгүй ойлголт. Үүнд нэртэй, төртэй адуучид оролцоогүй гэдэгт найдъя” гэж байв. Түүнчлэн шинжлэх ухааныгавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор доктор, профессор С.Дулам "Монгол адуунд гадаадынмашины логогоор тамга тавьдаг болсон нь үнэндээ завхарсан зүйл. Сүүлдээ юу ч болж завхарч мэдэх нь. Ер ньтамгыг тавихдаа хүртэл зөвшөөрөл авдаг уламжлалтай байсан. Хэн нэгэн дур зоргоороо тамга зохиож, эсвэлгадаадын машины логог тамгалчихдаг зүйл ерөөс биш. Тамгын гол бэлгэдэл, ач холбогдол бол монголугсаатнуудын овгийг илэрхийлдэг уламжлал юм. Нэг үгээр хэлбэл, тухайн малын тамгаар өөрийнхөө овгийг олдоггол үзүүр. Ер нь 3000-аас хол давсан тамга бий” гэсэн бол СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш, М.Мөнгөнцэцэг "Энэ бол маш том алдаа. Бид хэзээ ч үүнийг өөгшүүлж болохгүй. Яахав, дэлхий даяаршиж байна, монголчууд даган дууриаж болно. Харин гол ноён нурууг нь хугалж болохгүй. Энэ нуруу нь малын тамга. Малынтамгаас гарсан соёмбо, төрөл бүрийн монгол брэндийн нэрс, тотем, лого, тэмдгүүд байна. Энэ бидний өөртөөбайлгах том оньсого” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Дэлхийг морин туурайгаараа эзэлсэн монголчууд хэмээн аархдаг бид эрдэнэт хүлгээ унадаг машинаасаа дор үнэлж, уламжлалаа умартаж болохгүй. Морины хорхойтнууд, алдарт уяачид, олон арван холбоод нь найр наадам хэсч баяр цэнгэл болоод суух зуур нэг хэсэг нь монгол адууг нь "тоёото”, "лексус”-ын логогоор тамгалчихаад, монгол уламжлалыг үгүй хийж явна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин