Энэ өдрийн зурхай /2017.08.23/

🕔 2017/08/23 08:36

Энэ өдрийн зурхай /2017.08.23/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 23. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 2.  Буд гараг. Бага морь одтой, Нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр.


                          Барилдлага:Үхэх
                          Шүтэн барилдлага: Авахуй 
                          Суудал: Мод

 Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал 7 цаг 24 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Боловсрол, санхүү, хувийн амьдралд сэтгэл татам хуурамч ирээдүй харагдана. Оюун ухаан сэтгэх чадвараа ашиглан санхүү, нэр төр карьерийн хувьд энэ байдлаас ашигтайгаар гарч чадна.


ҮХЭР (4/20-5/20)

Найрамдал нөхөрлөлийн өдөр. Хамт ажиллагсадтайгаа харьцах харьцаа бүтээлч шинжтэй байна. Мэргэжлийн нийтлэг чанар алсдаа хамтын бизнес эрхлэхэд хүргэж магадгүй. Энэ нь таньд анхаарлаа илүү төвлөрүүлж, үр дүнд нь санасандаа хүрэхэд тусална.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хамт олны ажил хэрэгт сайн өдөр. Хамгийн хүнд үед та тэднийг хажуудаа байгааг мэдрэх болно. Өөрийгөө бусдаас дээгүүр тавилгүй, хэн нэгний удирдлагад хамт олноороо ажиллавал таныг амжилт хүлээж байна. Эрэгтэйчүүд бэлгийн сулралд орох магадлалтай. Мөнгө олохыг хүсэх тул нэг долоо хоног ч ажилгүй суухаас айна. Та хэт назгай байна, өөрийн түрийвчийг хяна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Уйтгартай хүнд өдөр. Удирдлага болон хамт олны харьцаа таагүй байна. Сэтгэл санааны уян хатан байдал зөв арга барил тань өнөөдөр таны туслагч байх болно. Эсрэг хүйснийхээ хүнтэй холбоо тогтоовол сайн. Өөрийн үзэл бодлыг баримталж идэвхтэй шаргуу байгаарай.


АРСЛАН (7/23-8/22)   

 Та олон тийш явж, утсаар их ярьж, хэн нэгэнтэй уулзаж, танилцах болно. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөх явдал, цочир зан тань ажлаа хийхэд саад болж мэднэ. Эрүүл мэндэд тааламжгүй бол заавал шаардлагагүй уулзалт, ярианд оролцсоны хэрэггүй. Харьцаандаа эрс ширүүн байх нь тохиромжгүй.


ОХИН (8/23-9/22)

Зөвхөн өөртөө л анхаарлаа төвлөрүүлэх өдөр. Бусдыг ашиглах байдлаар хандах нь амьдралаа зохицуулах сайн арга биш. Эрчүүд эмэгтэйчүүдэд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Та жижиг зүйлд хэт анхаарал хандуулах хэрэггүй. Зөвхөн чухал ажлаа л хий. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Даргатайгаа муудалцахгүй байхыг хичээ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр та хэдэн настай ч бай нээлт хийх чадвартай байна. Хайр дурлалын асуудалд дэврүүн сэтгэлээр хандана. Таны хувьд үйл явдлаас сэтгэл хөдлөл чухал байна. Хэрвээ та өөрийгөө хянах чадвараа алдвал бусдад ашиглагдана. Та өнөөдөр төрөл бүрийн худалдааны ажил, тэр ч байтугай эрсдэлтэй ажлыг ч амжилттай хийнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Шийдээгүй асуудалдаа эргэн орно. Бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн ажилдаа анхаар. Ажлаа хойш бүү тавь. Шаардлагатай бүх гэрээ бичигт гарын үсэг зур. Эрүүл мэндийн бүхий л урьдчилсан сэргийлэх эмчилгээг хийлгэ. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд асуудал бий болно


НУМ (11/22-12/21)

Уран бүтээлийн ажил эхлэх, албан тушаал ахиж дэвшихэд таатай өдөр. Биеэ бага зэрэг барьж, үйл ажиллагаагаа эмх цэгцтэй байлга. Энэ бол таны амжилтын үндэс. Хайр сэтгэлийн харилцаа амьдралд их байр суурьтай байна. Янз бүрийн үндэстний, янз бүрийн насны, өөр өөр боловсролын түвшний найз нөхөдтэй болно.


МАТАР (12/22-1/19)

Аливаа зүйлд хашир, нягт нямбай ханд. Эхэлсэн ажил бүхэн тань амжилтад хүрнэ. Алсын хараатай байж амьдралын асуудлаа зөв зохицуул. Тооцоотой бай. Найз нөхөд тань шаардлагатай үед туслахаар ирнэ. Мэдлэгээ системчилж өмнө хэцүү байсан зүйлүүдийг давтаж үз.


ХУМХ (1/20-2/18)

Илүү бодитой, биелэгдэх зорилтуудыг өөртөө тавь. Нэр төрийн тал дээр азгүйтлээ хэмээн өөрийгөө бүү буруутга. Хамгийн гол нь нийгмийн нэг шинэ шатанд өгсөхийн тулд та томоохон үсрэлт хийхээр оролдсон нь чухал юм.


ЗАГАС (2/19-3/20)

Хайртай хүнтэйгээ болзоход таатай өдөр. Барилга барих, завсар хийх, гэр орноо тохижуулах, шилжин нүүх, байраа солих зэрэгт өлзийтэй сайн. Энэ өдрийн хандлагыг хязгааргүй хүслээ хангахад бус харин сайн сайхан байдлаа нэмэгдүүлэхэд ашигла. Танд ажил хэрэгч байдал дутагдаж байх шиг байна

скачать dle 12.0

Санал болгох