Дархан-Уул аймгийн баг “Үндэсний цом”-ийг хожлоор эхлүүллээ

🕔 2017/08/16 16:01

Дархан-Уул аймгийн баг “Үндэсний цом”-ийг хожлоор эхлүүллээ

 

Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах "Үндэсний цом” тэмцээн өнөөдөр эхэллээ.

Эхний тоглолт Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудын хооронд өрнөхөд С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг 2:0-ээр хожив.

Гоолуудыг О.Батсайхан 18’, С.Юмчин 49’ нар оруулж, баг нь "Үндэсний цом”-ыг хожлоор эхлүүлж чадлаа.

Тэмцээний хамгийн залуу бүрэлдэхүүнтэй аймгуудын нэг Говьсүмбэрийн шигшээ багийн хаалгач Б.Мөнххүслэн торгуулийн цохилт хаахаас гадна олон аюултай довтолгоог зогсоож, хол зөрүүтэй хожигдлоос аварсан гэхэд хилсдэхгүй.

Өнөөдөр нийт дөрвөн тоглолт Эрдэнэт хотын ногоон талбайд явагдаж, оройн 18:00 цагаас нээлтийн үйл ажиллагаа болох аж.

скачать dle 12.0

Санал болгох