ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ЧИМЭЭ ШУУГИАНТАЙ ЭХЛЭХ НЬ

🕔 2017/08/11 09:34
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ЧИМЭЭ ШУУГИАНТАЙ ЭХЛЭХ НЬ
2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байна. Энэ үед сургууль, цэцэрлэгүүд сурагчдаа хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Тэгвэл хичээлийн шинэ жилийн их ажилтай зэрэгцэн  сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж эхэллээ. Тэд цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Багш нарын төлөөлөл өчигдөо цуглаж, түр хороо байгуулсан байна. Ингээд шат дараатай цалин нэмэх асуудлыг гаргаж тавих аж. Эхний ээлжинд шаардлага хүргүүлж, дараагийн удаа  тайван жагсаал хийж, цаашлаад ажил хаялт зарлана гэдгээ тэд мэдэгдэж байна.

Багш нарын хувьд сарын цалин нь хэтэрхий бага тул найман хувийн хүүтэй орон сууцны зээлд ч хамрагдаж чаддаггүй хэмээн учирлаж байгаа юм.

Тэд  ийнхүү ярьж байна. Нэгдүгээрт, багш нарт хамгийн эхэнд тулгамдаж байгаа асуудал цалин. Боловсролын салбарт энэ багш нар цалингаа нэмэгдүүлэх гэж байгаа асуудал ажлаа муу гүйцэтгэчихээд цалингаа нэмэх асуудлыг яриагүй. Харин ажил үүргээ сайн сэтгээлээсээ гүйцэтгэснийхээ дараа буюу үүргээ бүрэн хэмжээнд гүйцэтгэчихээд цалингаа нэмэх асуудлыг хөндөж эхэлж байна. Өмнө ч гэсэн ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажлаа хийсэн.Өмнө нь цалин нэмэх асуудлын дор маш олон асуудлыг өөрчилсөн. Ё.Отгонбаяр сайдын  үед цалин өслөө гэж байсан. Энэхүү өсөлтийг дагаад нөгөө дугуйлан болон дэвтэр засалтын ажил байхгүй болсон. Ингэснээр дугуйлан секцгүй хүүхдүүд гудамжинд гарч эхэлсэн. Дугуйлан ажлуулах хүнгүй учраас хүүхдүүд PC нд донтох асуудал маш их гарч байсан.
 
Хоёрдугаарт, багш нар одоо хүртэл дэвтэр засалтын мөнгөгүй ч дэвтэрээ зассаар л байгаа. Энэ ажлыг сайн дураараа хийж байна. Мөн дугуйлангууд явж л байна. Энэ бүхэн сэтгэлтэй багш нарын л ажил шүү дээ. Олон жил энэ ажлаа хийгээд гаршсан учраас шүү дээ. Өнөөдөр багш нарын үнэлэмж алдагдсан. Хэрэглээний асуудал бол багш нар хүүхдүүдийн барьж багш нар барьж чадахгүй байна. Багшийн цалингийн зээлийн хэмжээ ипотекийн зээл авах шаардлагад хэзээ ч хүрдэггүй. Энэ жил ажил хийж байгаа багш нарын ихэнх нь өрх толгойлсон. Дээрээс нь цалингийн зээл орох гэтэл батлан даагч байхгүй.

Эдийн засгийн хамаарал багш нарт маш их байна. Нийгэмд олон төрлийн зээл авах боломж байгаа хэрнээ багш нар зээл авах асуудал дээр хаалттай. Ийм асуудлуудлаас болоод энэ хүмүүсийн нийгмийн асуудлыг ярих цаг нь болсон.Бусад салбаруудын цалинг нэмж чадлаа шүү дээ. Гэтэл бид нар дэлхийн жишигт монгол багш нарын үнэлэмжийг хүргэх гэж ажилласаар байна. Өнөөдөр сайн багшаар хичээл заалгаагүй алдартан гэж байхгүй. Энэ асуудлуудыг шийдээгүй цагт сайн хууль санаачлаад хэрэг байхгүй. Суурь болсон энэ баазаа сайн хангаад өгөх л хэрэгтэй. Үе үеийн засгийн газарт бид нар хууртсаар  ирсэн. Сонгуулийн ажилд багш нар л явдаг шүү дээ. Харин сүүлийн сонгуулиар цалингаа аваагүй. Ийм асуудлууд зөндөө байхад жижиг сажиг асуудлуудаар хуураад хэрэг байхгүй” гэлээ.
 
 Ямартай ч багш нарын төлөөлөл өөрсдийн байр сууриа ийнхүү нэлээд хатуухан илэрхийлж байна. Харин нөгөө талд эрх баригчид тэдний шаардлагыг хүлээн авч, ажил хэрэг болгоно гэдэг тун эргэлзээтэй.

Манай улс эдийн засгийн хямралаас гарахын тулд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт  хамрагдсанаар төсвийн сахилга батыг сайтар хангах даалгавар авч, үүнийгээ ч гайгүй сайн биелүүлж байгаа. Харин уг хөтөлбөрийн хүрээнд цалин, тэтгэвэр нэмэх ямар ч боломж байхгүй.  Өөрөөр хэлбэл  эдийн засаг сайжиртал цалин нэмэх боломж байхгүй гэсэн үг юм.

Тэгвэл багш нарын хувьд заавал цалингаа нэмүүлнэ хэмээж байгаа учир тэмцлийн дараагийн  арга хэмжээнүүдийг авч эхлэх нөхцөл байдал үүснэ. Энэ нь мэдээж хэрэг ажил хаялт. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд ажил хаялт зарлавал сурагчид л хохирч үлдэх  дүр зураг харагдаж байна. Манай багш нар  сурагчдаа орхиод ажил хаялт зарлах дуртай улс.Эндээс харвал шинэ хичээлийн жил чимээ шуугиантай эхлэх нь ээ.

скачать dle 12.0

Санал болгох