Холбооны мөрдөх товчооны даргаар Кристофер Урей сонгогдлоо
🕔 2017/08/09 11:43
АНУ-ын Сенатын танхим холбооны мөрдөх товчооны захиралд нэрийг нь дэвшүүлсэн Кристофер Рей-г батлах эсэх тухай хэлэлцэж, санал хураалт явуулсан байна. Санал хураалтад оролцсон сенатын танхимын гишүүдийн олонхийн саналаар Кристофер Урей-г АНУ-ын Холбооны мөрдөх товчооны захирлаар баталжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жэймс Комиг өнгөрсөн тавдугаар сард албан тушаалаас нь огцруулсан билээ. Жеиймс Коми-г үүргээ гүйцэтгэж чаддаггүй, Хилари Клинтоны цахим шуудантай холбоотой хэргийг нягталж шалгалгүй хаасан хэмээн буруутган ийнхүү огцруулсан юм. Жэймс Коми ОХУ өнгөрсөн 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэгт Трампийг холбоотой эсэх, мөн ОХУ сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх хэргийг шалгаж байсан нь түүнийг халах жинхэнэ шалтгаан болсон гэж үздэг байна.
скачать dle 12.0