Э.ТЭМҮҮЛЭН ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

🕔 2017/08/03 12:48

Э.ТЭМҮҮЛЭН ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 

Финляндын Тампере хотод болж буй чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өчигдөр 66 кг-ын жинд Энхтуяагийн Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ.


Э.Тэмүүлэн тэгшитгэлд Беларусийн Александр Куриштаг 13:2-оор, 1/8 шигшээд Румыний Стефан Команыг 10:0-ээр тус бүр ялсан ч шөвгийн наймд АНУ-ын Райан Эндрью Декинд 6:7-гоор дийлдсэн. Тэрбээр эхний үед 6:0-ээр давамгайлсан ч удаах үеийн барилдаанд зургаан оноо алдсанаар ялагдал хүлээсэн юм.

Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарсанаар дагах барилдаан гарсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд тэрбээр энэ жилийн Тайжуны Азийн АШТ-д ялагдаж байсан Ираны Амирхоссейн Али Хоссейнитэй даагаа нэхэж 6:4-өөр ялснаар Тамперегээс Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа.

Энэ нь залуучуудын ДАШТ-ээс хүртсэн Монголын тамирчдын 26 дахь хүрэл медаль болж байна. скачать dle 12.0

Санал болгох