Ц.Хуланг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томиллоо
🕔 2017/08/03 09:30
Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томиллоо.
Ц. Хулан нь
- Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн
- Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн.
- Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн
- ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтад "Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилж байгаа.
- Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын үндэсний соёл урлаг, драмын урлагийг хөгжүүлэх чиглэлд анхаарч "Монгол ардын суут”, "Мял богдын намтар” зэрэг дорвитой бүтээлүүдийг туурвин театрын тайзнаа тоглуулсан.
- Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн.
- Орос, англи хэлтэй.