Амьдрах хүслэн буюу зулбуулсан ч зулгаагаад амьд гарсан хүүхэд

🕔 2017/07/28 13:39

Амьдрах хүслэн буюу зулбуулсан ч зулгаагаад амьд гарсан хүүхэд

Энэ явдал Орост болсон байна. 2014 онд Приморийн хязгаарт амьдардаг хүүхэн 14 долоо хоногтой жирэмснээ таслахын тулд зулбуулдаг хятад эм ууж эхэлсэн байна. Хэвлийдэх үр нь хөдлөж "болиоч ээ, ээжээ” гээд байхад ч хятад эмээ уусаар л байж. Ингэсээр 26 долоо хоногтойдоо үрээ зулбуулаад зугтсан байна. Ердөө 940 грамм жинтэй хөөрхий үр нь харин амьд байхыг хараад эмч нар инкубаторт хийж амьдралынх нь төлөө тэмцжээ.
Эхийнхээ хэвлийд ахиад гурван сарын эхийн хэвлийдээ бойжиж байж төрөх ёстой байсан тул зарим чухал дотор эрхтэн нь бүрэлдэж амжаагүй. Одоо түүнийг хүчилтөрөгчийн төхөөрөмжөөр амьсгалуулж тусгай дулаан чийглэг орчинд байлгаж байна. Аз болж хүүхдийн бойжилт хэвийн байгаа бөгөөд тун удахгүй зулбалт бус харин албан ёсоор хүүхэд болж төрсний гэрчилгээ авахаар болсныг эмч нар дуулгажээ.
скачать dle 12.0

Санал болгох