​ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН ХОЁР ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ

🕔 2017/07/28 10:37

​ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН ХОЁР ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ

1982 оноос намын дээд сургуульд багшаар ажлынхаа гарааг эхэлж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы жилийн орлого нь 98 сая төгрөг. Тэрээр одоо нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй, 1,2 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Н.Баярсайхан нь 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2004 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ. Н.Баяртсайхан нь хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй юм. Мөн 2001, 2005, 2009-2010 онд санхүү, төсөв, менежментийн чиглэлээр Шинэ Зеланд, АНУ-д мэргэшил дээшлүүлжээ. 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2004 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байв. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр Хархираа Импекс, Сан, Жи Пи Эм, АПУ, Би Ди Сек, компаниудад хувь эзэмшдэг гэж тусгагджээ.

скачать dle 12.0

Санал болгох