СОНИРХОЛТОЙ НЭГЭН ТҮҮХ
Япончууд ч түүнийг маш өндөр хэмжээнд хүлээн авчээ. Ингэхэд мань хүн Монгол улсынхаа нэрийн өмнөөс дур мэдэн Япон улсын засгийн газартай хэлэлцээ байгуулчихаад гарын үсэг зурчихаад ирсэн байдаг. Тэр хэлэлцээнд 7 төрлийн маш чухал заалт орсон байлаа. Бүгд Монголд ашигтай.
НЭГД
Дайны төлбөр болгож Япон улсын хөрөнгөөр ноолуурын үйлдвэрийг Монголд байгуулж өгөх
ХОЁРТ
Монголын говь нутгийг тэр чигээр нь усжуулж монголын говийг бүрэн ногоон төгөл ой мод цэцэрлэг болгох ажлыг тусгажээ. Хэрлэн Сэлэнгэ зэрэг мөрний усыг татаж монголын говийг тэр чигээр нь усжуулах ажил орсон байлаа.
ГУРАВТ
Халх голын бүс нутагт Японы хөрөнгөөр 10 гариу САА байгуулж газар тариалан болон мал аж ахуйн бүс нутаг болгон хөгжүүлж хот суурингуудыг шинээр байгуулах
ДӨРӨВ
Монголд нефт боловсруулах үйлдвэр барьж өгөх гэсэн маш чухал заалтууд орсон байлаа.
Энэ бүх үйл ажиллагаагаа тавхан жилийн хугацаанд бүрэн хийж дуусгахаар тусгажээ.
Үлдсэн гурван заалтыг нь миний бие мартжээ.
Ингээд ийм их ажлыг ажлыг амжуулчихаад ирсэн нөхөр Цэдэнбал даргадаа рапортлана биз. Бал дарга баяр хүргэсэн ч үгүй бас буруутгаж зэмэлсэн ч үгүй зүгээр чимээгүй сонсож. Гэтэл маргааш нь ЗХУКНТХорооны гишүүн Гадаад явдлын яамны сайд Андрей Громыко Цэдэнбал руу утас цохиж: Нөхөр Цэдэнбалаа Танай наагуур юу болоод байнаа хэмээжээ. Харин түүний өөдөөс Цэдэнбал дарга хэрхэн юу гэж хариулсаныг мэдээгүй байна.
Нэг сонирхолтой зүйл нь Цэдэнбал дарга Андрей Гормыкод хов хүргэсэн Монголд суугаа Оросын консулыг ердөө 24 цагийн дотор Оросруу нь нутаг буцаасан байдаг. Энэ түүхийг 1990 ээд оны дундуур 25 р суваг ТВ ээр Даш гэдэг хүний өөрийн нь амнаас нь миний энэ хоёр нүдээрээ харж, хоёр чихээрээ сонсож билээ. Тэр Даш гэдэг хүн бол МҮХАҮТанхим байсан өндөр барилга болон маш олон барилга байгууламжуудыг хөөцөлдөж бариулсан гадаад худалдааг жинхэнээр монголдоо ашигтай нөхцөлөөр гэрээ хийжээ. Монгол улсынхаа төлөө зүтгэж хөдөлмөрлөж байсан жинхэнэ эх оронч хүн байжээ. Түүний зураг хөрөг МҮХАҮТанхимын хананд байдаг байсан одоо байгаа үгүйг мэдэхгүй. Монголоос урсаад хил даван одож байгаа Хэрлэн Сэлэнгэ Орхон голын уснаас бага зэргийг саатуулан авч говь нутгаа усжуулахад буруу зүйл огт үгүй билээ. Мэдээж энэ хэлэлцээр Ноолуурын үйлдвэрээс бусад нь бүтээгүй. Орос ах нарын атганд байсан жижиг монгол хөдөлж чадаагүй. Гэхдээ Япончууд үүнийг хийж чадах байсан. Хийлээ гээд Япончууд монголыг эзлээд сууришаад Өвөрмонголыг Хятаджуулдаг шиг бодлого явуулахгүй байсан байх болов уу?! Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж тэмцэж байсан. Гадаад явдлын яамны сайд асан Аварзэд, Даш шиг ийм хүмүүс төр засгийн дээд эрх мэдэл очиж байж улс хөгжинө.