“Талх” Ч. Ганхуяг нарын ард хэн байна вэ

🕔 2017/07/24 10:55

“Талх” Ч. Ганхуяг нарын ард хэн байна вэ

 

Улстөрийн ууган хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараах улстөрийн байдал өөр тийшээ эргэж байна. Ирэх есдүгээр сард МАН бага хурлаа хийхээр төлөвлөсөн дагуу "эгэл жирийн гишүүд”-ийн хүслийг хүргэж байна гэх нэрийн дор хэсэг нөхөд хэвлэлийн хурал зарлах төдийгүй цахим ертөнцөд намын шинэчлэл ярих нөхдийн тоо олширчээ. Үнэн хэрэгтээ үүний цаана эгэл жирийн гэх тодотголтой гишүүдийн нэр барьсан бүлэглэл бий гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.  Намын эгэл жирийн гишүүд цагийн цагт улстөржиж албан тушаалын төлөө явдаггүй. Тэд тариагаа тарих тарьж, малаа маллах нь маллаж, эмч нар нь эрүүл мэндийнхээ төлөө, багш нар нь сурган хүмүүжүүлэх  үйлсдээ зүтгэж байдгийг хаа хаанаа мэдэх буй заа. Тэнгэр хур бороо хайрлаж бэлчээр арвин бол эгэл жирийн гишүүдэд тэр намын шинэчлэл тэгтлээ хамаагүй. Тэд зөвхөн итгэл үнэмшлээрээ л тэднийг дэмжиж ирсэн.

Гэтэл Нийслэлийн МАН-ын дэд дарга н.Ганбаатар, жүжигчин Ш.Батсуурь тэргүүтэй хүмүүс хэвлэлийн хурлаараа эгэл жиррийн гишүүд намын шинэчлэлийг хүсч байна хэмээв. Мөнхүү олноо "Талх” хэмээн алдаршаад буй "Хас”-ын Ч.Ганхуяг ч намын шинэчлэлийг хүсч буйгаа мэдэгдээд байгаа зэрэг нь зүгээр л албан тушаалд санаархагчдын мэдэгдэл. Түүнээс бус намын эгэл жирийн гишүүдэд намын үйл ажиллагаа улс орны хөгжлийн төлөө, ард иргэдийн амьдрал ахуй хангамжтай байхад л болно. Түүнээс МАН-ын дарга хэн байх нь ч тийм сонин биш. Намын шинэчлэлийг хүсэгчид бүгд албан тушаалгүй нөхөд байгаа нь яагаад сонирхол татахгүй гэж.

Ганбаатар нарын мэдэгдэж байгаагаар бол саяхан л өөрсдөөсөө хүртэл нууж байсан "60 тэрбум”-ын асуудлыг ч тодруулна хэмээн намынхаа удирдлагуудын араас ёстой л "хутга шаана” гэдэг болж байна.Тэгэхээр "Талх” Ч.Ганхуяг, Ганбаатар нарын ар талд чухам хэн байгааг тодруулах нь зүйн хэрэг биз ээ. Түүнээс бус Ч.Ганхуяг нар тэгтлээ намын шинэчлэл хүслээ юу. Хүссэн бол заавал намынхаа даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд бүдэрсний дараа шүү. Хэрвээ М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан байвал Ч.Ганхуяг мэтэд ийн дуугарах ч эрхгүй, түүний цүнхийг зөөн явах байсан биз ээ.

Х.Баатар


скачать dle 12.0

Санал болгох