Улсын арслан Х.Мөнхбаатар гурвын даваанд өвдөг шороодлоо

🕔 2017/07/12 13:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.

Энэ жилийн наадмын хүчит бөхийн гурвын даваанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар өвдөг шороодлоо. Тэрбээр энэ даваанд аймгийн арслан Гомбосүрэнгийн Отгонбаатарыг амлаж барилдсан ч ийнхүү өвдөг шороодсон нь бөх сонирхогч олон хүний тааврыг өөрчилж орхилоо. 
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Санал болгох