Ноцтой бичлэг дэлгэсэн Д.Ууганбаатарын сураггүй болсон шалтгаан хэнтэй нь холбоотой вэ

🕔 2017/07/06 11:09

Ноцтой бичлэг дэлгэсэн Д.Ууганбаатарын сураггүй болсон шалтгаан хэнтэй нь холбоотой вэ

Хэдхэн хоногийн өмнө цахимаар нэгэн ноцтой бичлэг тавигдсан нь эртнээс төрүүлсэн хардлагыг баталсан явдал болсон билээ. МҮОНРТ үе үеийн эрх баригчдад үйлчилдэг. Тэд өөрсдийн хүмүүсээрээ удирдуулдаг. Тиймдээ ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-д үйлчлэх нь тодорхой хэмээн олон хүн хардсан. Харин тус телевизийн зүгээс "Гурван нэр дэвшигчдэд ижил тэнцүү хандсан. Хэнд ч илүү цаг өгөөгүй. Нэр дэвшигчидээс ч ямар нэгэн гомдол санал ирээгүй” хэмээн мэдэгдсээр ирсэн. Мэтгэлцээний асуултыг ч гурван намын төлөөллүүд боловсруулсан хэмээсэн.

Гэвч МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын мэтгэлцээндээ бэлдэж байгаа бичлэг ил болсноор байдал өөрөөр эргэж, "Бүхнийг МАН зохион байгуулсан” гэх хардлагыг батлах болсон юм. Өчигдөр Эрүүгийн цагдаагийн газар сэтгүүлчид ихээр цугласан нь АН-ын зарим гишүүд болон бичлэг дэлгэсэн хүнийг тус байгууллагынхан саатуулсан гэх мэдээлэлтэй холбоотой байв. Хэдийгээр энэ талаар Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлэл өгөөгүй ч Төрийн тусгай хамгаалалтын газраас мэдээлэл өгснөөр асуулт хариулттай болсон.

Тэд "УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд нь Төрийн тусгай хамгаалалтын хуулийн дагуу нэгдүгээр зэргийн хамгаалалтад байдаг. Хамгаалуулагчийн хувийн мэдээлэл удаа дараа алдагдсантай холбогдуулан манай байгууллага энэ сарын 4-ний өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаж байна. Өнөөдрийн байдлаар бидэнд өгсөн мэдээллээр УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Д.Ууганбаатар нь дээрх асуудалд сэжиглэгдэн шалгагдаж байна.  Д.Ууганбаатар нь УИХ-ын дарга асан З.Энхболдтой энэ сарын 4-ний өдрийн 10 цагийн үед хамгийн сүүлд холбогдоод өнөөг хүртэл утас нь унтраалттай хэвээр, сураг тасарсан байна. Замын хөдөлгөөний хяналтын камераар тухайн өдрийн 15 цагийн үед Д.Ууганбаатарын эзэмшлийн машин нь Баянгол зочид буудлын хашаа руу  ороод одоог хүртэл гараагүй байгааг цагдаагийн газраас бидэнд мэдээлэл өгөөд байна.  Д.Ууганбаатар нь  УИХ-ын даргын хувийн мэдээллийг тээгч учраас түүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд санаа зовж байгаа учир холбогдох байгууллагуудад хандаад байна” гэлээ.

Үүнээс харахад М.Энхболдын мэтгэлцээнд бэлдэж байгаа бичлэгийг УИХ-ын Тамгын газрын ажилтан задруулсан бололтой. Улмаар түүнийг Төрийн тусгай хамгаалалтын газар болон бусад цагдаагийн байгууллагынхан хайж байгаа ч өнөөг хүртэл олоогүй байгаа аж.   УИХ-ын дарга асан З.Энхболдтой утсаар холбогдсон, машин нь Баянгол зочид буудлын хашаанд байгаа зэргээс харахад бичлэг дэлгэсэн Д.Ууганбаатар гэгчийг Х.Баттулга өөрийн хамгаалалтадаа авсан байх магадлал өндөр байна.

Ямартай ч бичлэг дэлгэгдсэний дараах нь УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл хийж, бичлэг хийсэн хүнийг заавал олохоо мэдэгдэж байсан. Тэрбээр хэргийн эзнийг олсон ч өрсөлдөгч нь өрсөж, өөрийн хамгаалалтадаа авсан нь тодорхой болж байна.

http://www.24tsag.mn/content/152277.shtml

  Эх сурвалж: 24tsag.mn

скачать dle 12.0

Санал болгох