У.Хүрэлсүхийн танкууд босов...У.Хүрэлсүхийн танкууд босов...
МАН-ын бүлгийн хурал дээр "гардан тулаан" болов. М.Энхболд унасныхаа бурууг чихэх гэж У.Хүрэлсүхийг хардаж дайрснаас хамаг юм эхэлжээ. Учир нь У.Хүрэлсүх ба хуучин МАСЗХ-ныхны хариуцаж ажилласан хэсгүүд дээр М.Энхболд алгасалгүй унасан нь тодорхой болж, түүнийг нь М.Энхболдод "үнэнч" матаачид даргадаа нэгбүрчлэн гаргаж өгснөөс хамаг хэрэг мундарчээ. Гэтэл үнэндээ МАСЗХ-ынхэн дээр ч унасан зүйлгүй, хавтгайдаа нурсан, ялангуяа өөрийнх нь фракцынхан хавтгайдаа бүр дүүргийн хурлынхнаасаа эхлээд хотын хурлынхан нь гишүүдтэйгээ элбэж ажилласан нийслэлд нурсан. Хамгийн гол нь найдлага тавьж байсан мэтгэлцээнийг зохион байгуулахад У.Хүрэлсүх оролцсон ба нөгөө алдарт уян зөөлөн унаган зангийн асуултыг мань хүн шургуулчихсан нь бас илэрчээ. Редакцийг М.Энхболдын ээжийн талын хамаатан Ундраа гишүүн хийсэн ч эмэгтэй хүн тул баярлаад л явуулчихсан хэрэг байж.
Сонгуулийн үеэр М.Энхболд У.Хүрэлсүхэд мэдэгдэлгүйгээр хуучин МАСЗХ-ны угшилтай УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь дуудаж дарамталж байжээ. Энэ нь нөгөө 60 тэрбумын бичлэг дээр хотын фракцынхан "У.Хүрэлсүхийн хөлийг тайрна" гэж хэлсэндээ хүрч байгаа хэрэг байж. Энэ дагуу "Зүүний хүчний холбоо"-ны гишүүдийг хотын фракцынхны матаас ба жагсаалтаар Жа.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ гэхчлэн ганцаарчлан дуудаж уулзсан ба хамгийн сүүлд эсрэг ажилласаар байсан Я.Содбаатарыг өрөөндөө дуудаж "эсрэг ажиллаад байвал хохь чинь шүү" гэж дарамтлаад гаргасан байна. Бас сонгуулийн Төв штабаас тэднийг холдуулж, хөдөө цөлжээ. Үүнд МАН-ын эх орончид сүрхий эгдүүцэж явсан нь ингэж тэсэрчээ. МАСЗХ-ын энэ гишүүдийг өмнө нь МАН-ын асаалттай 10 танк гэдэг байсныг М.Энхболд мартсан бололтой. Даарин дээр давс гэж Ж.Эрдэнэбат хажуугаас оролцож, шадрыгаа пойлдох гээд барилцаж авахдаа тулжээ. Ж.Эрдэнэбат ямар ч мэдээлэлгүй, араа л харж явдаг нь төдий л дээ...
У.Хүрэлсүх ч хариуг нь барьж "Гурваар гарч нам шившиглэчихээд буруугаа бидэнд чихэх гэж байгаа бол хүлээж авахгүй! Буруу хүн дэвшүүлж болохгүй гэсээр байтал өөрөө шунаж байж намын нэр хүндийг шороотой хутгасан чамтай харин хариуцлага тооцно, намыг хагалан бутаргаж хүчийг нь барсан хүн бол чи өөрөө шүү" гэж хэлээд хурал хаяж явжээ.
Судалгаагаар М.Энхболд унах нь тодорхой болмогц 7 хоногийн өмнөөс МАН-д албан тушаалын хуваарилалт эхэлсэн байна. М.Энхболдын араар явсан энэ хуваарилалт нэлээд "шог" байжээ. Жишээ нь С.Баярын зүтгүүлснээр Ерөнхий сайдад Ч.Хүрэлбаатарыг тохирсон байжээ. Үүнд MCS-ийнхэн ихээхэн нөлөөлжээ. Харин С.Баяр хор найруулж Сү.Батболдыг Ерөнхий сайд гэж хагалсан байна. Мөн Ерөнхийлөгчөөр С.Ганбаатар сонгогдоно, Н.Энхбаяртай тохирсон гэж баталж байжээ. Хоёр дахь шатанд М.Энхболд үлдэхгүй, тэгвэл хотын фракцыг бүрмөсөн зайлуулах ёстой, үүний тулд санхүүгийн найдвартай эх үүсвэр хэрэгтэй тул У.Хүрэлсүх бол тэнцэхгүй, тэгээд ч УИХ-д сонгогдоогүй гэж нотолжээ.
Үүнд дургүйцсэн угаасаа Н.Энхбаярт өстэй Сү.Батболд ба У.Хүрэлсүхийн фракцууд нэгдээд байна. М.Энхболд харин бугшсан хардлагаар У.Хүрэлсүхэд хариуцлага тооцох нэрээр өөрийгөө цэвэрлэх гэж оролдсон ч буруу "хүчинтэй" эвдрэлцэж орхилоо. Мөн намын албан тушаалуудад М.Энхболд, У.Хүрэлсүх нар тохирч хүмүүсээ зоосон нь эвдрэлцээний шалтгаан болжээ. Үнэндээ нам нь ажилласан ч М.Энхболд "хувийн пиартаа" гол ач холбогдол өгснөөс өөрөө унасан юм.
Одоо ахиад С.Баярын жүжиг эхэлнэ. Тэрээр зуучилж эвлэрлийн архидалт зохион байгуулахаар өнөө орой МАН-ынхныг уриад байна. Өчигдөр архидаад эвлэрээгүй МАН-ынхан өнөөдөр харин яадаг бол? Хэргийн эзэн нь "Хэн бэ?" гэдгээ олохгүй очоод улам эвдрэлцээд байгаагаа мэдэж байгаа юм болов уу? МАН-д чөтгөр шүглэж, гэтэл тэр чөтгөрөө тахиад л... Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ ээ гэж...
Одоо МАН дахь тохироогоор
УИХ-ын дарга Ц.Нямдорж,
Ерөнхий сайд Ц.Хүрэлбаатар,
МАН-ын дарга У.Хүрэлсүх,
Шадар сайд Сү.Батболд,
Хотын захирагч MCS эсвэл Сү-Хүрэлсүхийн фракцаас гэсэн тохироо явж байна.